ГУРВАНТЭС СУМЫН ТӨВ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

Байршил: Өмнөговь аймаг, Гурвантэс сум

Талбай: 1862га

Монгол Улсын уул уурхайн салбарын өсөлт, хилийн боомтуудын сэргэлт, дэд бүтцийн томоохон төслүүд, аялал жуулчлалын болон хүн амыг тогтвортой суурьшуулах бодлогуудтай уялдсан хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээ төвлөрсөн суурин газар болгон хөгжүүлэхэд оршино.

ШИНЭ ЗУУНМОД ХОТЫН ХЕТ ТОДОТГОЛ, ЭЗЧБ ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

Байршил: Төв аймаг, Сэргэлэн сум, Хөшгийн хөндий

Талбай: 1000га

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд “Шинэ Зуунмод” /Аеросити/ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тодотгон Хөшигийн хөндийн Эдийн засгийн чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулахад оршино.

“СЭЛБЭ СЭРГЭЛТ” ТӨСЛИЙН ДАЛАН, ЗАМ ГҮҮР, ТОХИЖИЛТЫН ТЭЗҮ, АЖЛЫН ЗУРАГ ТӨСӨЛ

Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 70 дугаар захирамжаар “Сэлбэ сэргэлт” төслийн ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах ажиллах үүрэг бүхий “Ажлын хэсэг”-ийг байгуулж, Барилга, хот байгуулалтын сайд ахлан ажиллаж байна.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулж, Туул, Сэлбэ, Дунд голын орчимд олон нийтийн соёл, амралтын тохилог орчныг бүрдүүлэх зорилттой “Сэлбэ сэргэлт” төсөл нь техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах болон барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэсэн 2 үндсэн үе шатаар хийгдэж байгаа бөгөөд геодези, инженер геологи, байгаль орчны үнэлгээ, ерөнхий төлөвлөгөө, тохижилт, зам, гүүр, далан, инженерийн шугам сүлжээ, усны барилга байгууламжийн зураг төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ ажиллаж байна.
ХТСИ нь “Сэлбэ сэргэлт” төслийн 21.6 км далан, зам гүүр, тохижилтын ТЭЗҮ, ажлын зураг төсөл боловсруулах ажлыг 3 багц болгон хуваан боловсруулж байна. 1 болон 3 дугаар багцын техникийн шийдлийг зөвшилцөж, төлөвлөлтийн саналыг эцэслэн зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Төслийн 2 дугаар багцын авто замын ажлын зурагт улсын магадлал хийгдсэн.

ОРХОНЫ ХӨНДИЙН КОНЦЕПЦИ 

Байршил: Өвөрхангай аймгийн Хархорин, Архангай аймгийн Хөшөө цайдамын тал

Талбай: 250520га

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн Орхоны хөндий бүс нутаг болон Хархорин хотын түүх, өв соёл, хүрээлэн буй орчны иж бүрэн судалгаанд суурилсан шинэ хотын байршлыг сонгох, шинэ хотыг байгуулах шийдлийн санал, олон талт судалгааны баримт бичиг боловсруулахад оршино.

“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК” ТЭЗҮ, ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТОДОТГОЛ

Байршил: Хан-Уул дүүргийн 13-р хороо, Эмээлт тосгон

Талбай: 563га 

Нийслэлийн урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийн өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд төслийн зорилго  оршино.