Түүхэн замнал
-
Барилгын засвар үйлчилгээ, шугам сүлжээний төсвийн групп
-
Зураг төслийн товчоо
-
Барилга архитектурын газар
-
Архитектур төлөвлөлтийн газартай нэгдсэн
-
Улаанбаатар хотын зураг төслийн товчоо
-
Улаанбаатар хотын зураг төслийн компани
-
Хот байгуулалтын хүрээлэн
-
Хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэн
-
Барилга хот байгуулалтын газартай нэгдсэн
-
Нийслэлийн зураг төслийн хүрээлэн
-
ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, СУДАЛГААНЫ ИНСТИТУТ
Алсын хараа
“Нийслэлийн иргэдийн амьдрах таатай орчин бүрдсэн хотыг цогцлоох хот байгуулалтын баримт бичгийг судалгаа, шинжилгээний үндсэн дээр чанартай боловсруулдаг үндсэн байгууллага болох”
Эрхэм зорилго
Түүх, соёл иргэншлийн уламжлал, бүсчилсэн хөгжлийн бодлого, хүрээлэн буй орчныг хамгаалах шаардлагад нийцүүлэн нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орон зайн орчныг бүрдүүлэхийн тулд хот төлөвлөлтийн суурь судалгаа хийх, бүс нутаг, хот, тосгоны хөгжлийн төлөвлөлтийн зураг, төсөл боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлж Хотын удирдлага, хот байгуулалтын салбарын байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг олон улсын жишигт нийцсэн хот төлөвлөлтийн эрдэм, шинжилгээ, судалгааны ажил, зураг төслөөр хангахад оршино.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО
- Чанарын зорилтыг хэрэгжүүлнэ.
- Мэдээлэл, технологийн ололтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ.
- Чадварлаг боловсон хүчний нөөцийг бүрдүүлнэ.
- Ил тод нээлттэй зарчмыг хэрэгжүүлнэ.
- Тогтвортой хөгжилд тулгуурласан засаглалын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлнэ.
Чиг үүрэг
01.
ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН СУУРЬ СУДАЛГАА
- Газар нутаг, хүн ам
- Эдийн засаг, хөрөнгө оруулалт
- Хотын нийгэм, соёл, архитектур
- Зам тээвэр, инженерийн дэд бүтэц
- Байгаль орчин, аюулгүй байдал
- Газар ашиглалт, барилгажилт
- Бусад тухайлсан судалгааны ажлууд
02.
ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН БИЧИГ БАРИМТ
- Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн төсөл
- Бүсийн хөгжлийн төсөл
- Чөлөөт бүс, аялал жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн төсөл
- Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө
- Барилгажилтын төсөл, ТЭЗҮ
- Салбарын мастер төлөвлөгөө
- Хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө
03.
ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЗУРАГ ТӨСӨЛ
- НЗД-ын мөрийн хөтөлбөр, ойрын болон тухайн жилийн нийгэм, эдийн засгийн зорилтод тусгагдсан ерөнхий төлөвлөгөө, барилга байгууламж, инженерийн дэд бүтэц, авто зам, гүүрийн зураг төсөл болон бусад ТЭЗҮ, төсөл хөтөлбөр боловсруулах
04.
ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧИЙН ХЯНАЛТ
- Монгол Улсын Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.32, 38 дугаар зүйлийн 38.1.4 болон 38.1.8 заалтыг үндэслэн Засгийн газраас баталсан “Барилгын ажилд зураг төсөл зохиогчийн хяналт тавих дүрэм”-ийн дагуу Барилга угсралтын явцад хяналт хэрэгжүүлэх
Тусгай зөвшөөрөл
Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн ЗТ19-449/23 тоот тушаалаар “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-т ЗТ-2.1, 3.1, 3.4, 3.5, 4.1, 4.2, 4.4, 4.5, 4.9, 4.10, 6.1, 6.2, 6.3, 6.4, 7.1, 7.2, 7.3, 7.4, 8.1, 10.1, 10.2 заалтын дагуу ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 5 жилийн хугацаатай олгосон.
Мөн ХБ-1.1 “Хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хот тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” ажлын төрлөөр хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг 2023 оны 09 сарын 04-ний өдрөөс 5 жилийн хугацаатай олгосон.
ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо
“Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ нь Монгол Улсын Засгийн газар, Нийслэлээс баримталж буй бодлого, чиглэлд суурилсан бизнесийн үйл ажиллагааг явуулж, ISO 9001 Чанарын менежментийн тогтолцоо , шаардлага стандартад нийцүүлэн төслийн менежментийг чанартай хэрэгжүүлж, захиалагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хугацаанд нь хүргэж, тогтолцооны байнгын сайжруулалтыг ханган ажиллах зорилтын хүрээнд 2022 оны 07 дугаар сараас эхлэн Олон улсын “Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015” стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлж, 2023 оны 07 дугаар сард ISO 9001:2015 гэрчилгээг гардан авч байсан бол 2025.07.09-ний өдөр Олон улсын “Чанарын менежментийн тогтолцооны стандарт ISO 9001:2015” стандартын дахин баталгаажуулалтын Гэрчилгээг гардан авсан болно.
Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ажлын хүрээнд 37 журам батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Авто зам, замын байгууламжийн зураг төсөл
2024 он
Монгол Улсын Зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.2 дахь заалт, Авто замын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.3 дахь заалтыг үндэслэн “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-т
5.2.1 Авто зам, замын байгууламжийн техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах
5.2.2 Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах
ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс таван жилийн хугацаатай олгов.




