Авто зам, барилга байгууламжийн зураг төсөл
УЛААНБААТАР ХОТЫН ДҮҮРГҮҮДИЙН СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГУУД
Байршил, зориулалт: БГД, СБД, ЧД, БЗД, НД-ийн спорт цогцолборын барилга
Хүчин чадал: 500, 1000 хүний суудалтай, усан бассейн, спорт заал, бэлтгэл сургуулилтын заал бүхий спорт цогцолборын барилга
BSB ХХК-ИЙН ОФФИС ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАРИЛГЫН ЭСКИЗ
Байршил, зориулалт: Хан-Уул дүүрэг оффис үйлчилгээний барилга
Хүчин чадал: Зоорьтой 7 давхар
ЖУУЛЧДЫН ГУДАМЖНЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, БИЗНЕС ТӨВИЙН БАРИЛГЫН ЭСКИЗ
Байршил, зориулалт: Чингэлтэй дүүргийн жуулчны гудамжинд байрлах оффис үйлчилгээний барилга
Хүчин чадал: Зоорьтой 24 давхар
НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ПАРКИЙН ДАВТАН ХЭРЭГЛЭГДЭХ ЗУРАГ ТӨСӨЛ
Байршил, зориулалт: ХУД-ийн 10 дугаар хороо, СХД-ийн 32 дугаар хороонд нийтийн тээврийн автобус баазын цогцолбор
Хүчин чадал: 110 автобусанд үйлчлэх иж бүрэн цогцолбор /засвар үйлчилгээ, агуулах, авто угаалгатай, ШТС/
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 2 ДУГААР АМБУЛАТОРИЙН БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ
Байршил, зориулалт: ЧД-ийн 13 дугаар хороонд байрлах амбулаторийн оншилгоо, эмчилгээний төв
Хүчин чадал: 35.0х22.0м хэмжээтэй 6359.8мкв талбай зоорьтой, 7 давхар
НИСЭХ ОЛОН НИЙТИЙН ТӨВИЙН БАРИЛГАЖИЛТ
Байршил, зориулалт: ХУД-ийн 9 дүгээр хороонд байрлах орон сууц, олон нийтийн төв
Хүчин чадал: 12 га талбайд 2000-2200 хүн амтай
НЭГ МАЯГИЙН 10, 15, 22 ОРТОЙ ЭМНЭЛГИЙН БАРИЛГА
Барилга, хот байгуулалтын яамнаас зарласан Барилга байгууламжийн хүчитгэл, барилгын материалын лаборатори, боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарт улсын хэмжээнд хэрэглэгдэх нэг маягийн болон нэн шаардлагатай зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд Улсын хэмжээнд хэрэглэгдэх Эрүүл мэндийн төв /10, 15, 22 ортой/-ийн барилгын нэг маягийн зураг төслийг боловсруулав.
ШАРХАД ДЭД ТӨВИЙН НОГООН ОРОН СУУЦ ТӨСЛИЙН 1-Р ЭЭЛЖИЙН БАРИЛГАЖИЛТ
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д туссан “Улаанбаатар хотыг орон зайн оновчтой төлөвлөлт бүхий суурьшлын зөв тогтолцоотой, олон улсад өрсөлдөгч метрополитан болгон хөгжүүлэхэд гэр хорооллын өрхүүдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангасан, хүлэмжийн хийн ялгарал багатай ногоон технологи бүхий эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх” зорилтуудын хүрээнд Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн даалгавраар ногоон барилгын зураг төслийг боловсруулаад байна.
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЯВГАН ХҮНИЙ ЗАМ, ТАЛБАЙН ТОХИЖИЛТЫН АЖЛЫН ЗУРАГ
- Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/510 дугаар захирамж,
- Хот байгуулалт хөгжлийн газрын 2024 оны 03-р сарын 12-ны өдрийн МЗХ2024/00-081 дугаар тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар,
- Нийслэлийн замын хөгжлийн газрын Дугаар240102049 дугаартай ажлын зураг, төсөл боловсруулах даалгаврыг тус тус үндэслэн Улаанбаатар хотын 6 байршилд зураг төслийн ажлыг боловсруулав.
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГА, ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛТИЙН АЖЛЫН ЗУРАГ
- Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/685 дугаар захирамж,
- Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/730 дугаар захирамж,
- Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/842 дугаар захирамжийг тус тус үндэслэн авто замын зураг төслийн ажлыг боловсруулав.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 17-Р ХОРОО, ФРЕДРИК ШОПЕНЫ ГУДАМЖ БУЮУ ЗАЙСАНГИЙН ГҮҮРНЭЭС МАРШАЛЫН ГҮҮР ХҮРТЭЛХ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ӨРГӨТГӨЛ ШИНЭЧЛЭЛТИЙН АЖИЛ / 2.9 КМ/
- Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 08-р сарын 26-ны өдрийн МЗХ2024/00-433 дугаартай авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар,
- Нийслэлийн замын хөгжлийн газрын 2401020154 дугаартай авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг тус тус үндэслэн боловсруулав.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 14 ДҮГЭЭР ХОРОО НАРАНТУУЛ ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ХОЙНООС ӨГӨӨМӨР ХОТХОН ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫГ НАРНЫ ЗАМТАЙ ХОЛБОГДОХ ХОЛБООС ЗАМ
- Нийслэлийн замын хөгжлийн газрын 2024 оны 10-р сарын 09-ний өдрийн 2401020145 дугаартай авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг тус тус үндэслэн боловсруулав.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 21 ДҮГЭЭР ХОРОО ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ГАДНА ТАЛБАЙН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖИЛ
- Нийслэлийн замын хөгжлийн газрын 2024 оны 10-р сарын 09-ний өдрийн 2401020145 дугаартай авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг тус тус үндэслэн боловсруулав.
УЛААНБААТАР ХОТЫН ХЭМЖЭЭНД ГУДАМЖ ЗАМ ДАГУУХ ДУГУЙН ЗАМЫН ЗУРАГ ТӨСӨЛ
- Нийслэлийн замын хөгжлийн газрын 2024 оны 10-р сарын 09-ний өдрийн 2401020145 дугаартай авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг тус тус үндэслэн боловсруулав.