УЛААНБААТАР ХОТОД ХЭРЭГЖИХ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД ДЭЭР БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗУРАГ ТӨСӨЛ, СУДАЛГААНЫ ЕРӨНХИЙ ХҮРЭЭЛЭН ХХК БОЛОН ЛАНДШАФТ АРХИТЕКТУРЫН ЗУРАГ ТӨСӨЛ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Хот төлөвлөлт судалгааны институтийн удирдлага, инженер архитекторууд БНХАУ-ын Шанхайн цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөл, судалгааны ерөнхий хүрээлэн ХХК-ны төлөөлөл болон Шанхай хотын Ландшафт архитектурын зураг төсөл, судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Ван Дундун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Улаанбаатар хотод хэрэгжих бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.