“ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ИДЭВХЖҮҮЛЭЛТ” ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ
Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй “Энэтхэг ба Монгол улсын хот суурин газрын уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар, түүнд дасан зохицох байдал – URGENT” төслийн хүрээнд Монгол улсын Улаанбаатар хотод 2023 оны 10-р сарын 10-ны өдөр Төслийн хамтрагч байгууллага болох Хөдөө аж ахуйн их сургууль “Оролцогч талуудын хамтын ажиллагааны идэвхжүүлэлт” олон улсын зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Уг зөвлөлдөх уулзалтын зорилго нь хотын ногоон-цэнхэр байгууламж, байгальд суурилсан шийдэл, хот төлөвлөлт, амьдрахад таатай хотыг хөгжүүлэхэд олон улсын сургалт-судалгаа-төрийн-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдсэн.
Тус уулзалтад 5 улсын (Эстони, Герман, Монгол, Энэтхэг, Итали) 18 байгууллагын төлөөлөгчид оролцсоноос Монгол улсаас МУИС, ХААИС, МУИС-ийн Ховд салбар сургууль, ХТСИ, ҮЦХ, хувийн хэвшилээс идэвхитэй хамтран ажиллаж буй Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн , Сурах чадварыг бэхжүүлэх төв, “Гарден сити” ХХК урилгаар оролцож, өнөөг хүртэлх хамтын ажиллагааны үр дүн, ач холбогдол болон цаашдын чиглэлээ танилцуулсан. ХТСИ-ийг төлөөлж Хяналт, судалгаа мониторингийн хэлтсийн дарга Г.Уранбайгал, хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хулан, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Б.Хуланзаяа нар тус тус оролцсон.
Төслийн цахим хуудас: https://urgent-project.net/
Төслийн Facebook хуудас: https://www.facebook.com/groups/urbangreenblue