URGENT ТӨСЛИЙН ХАМТРАГЧ ТАЛУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО
Европын холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй Энэтхэг, Монгол улсуудад мэдээлэл харилцаа холбооны технологийг сайжруулах, боловсон хүчнийг бэлтгэх замаар уян хатан, цаг уурт ээлтэй, амьдрахад таатай орчин бүрдсэн хотыг цогцлоох зорилго бүхий “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ШИЙДЭЛ БОЛОН НОГООН, ЦЭНХЭР ДЭД БҮТЭЦ”-ийг дэмжих URGENT төслийн хүрээнд Итали Улсын Катаниа хотод төслийн хамтрагч талуудын уулзалт 2023 оны 06 дугаар сарын 28-аас 30-ны өдрүүдэд Катаниагийн их сургуулийн “Архитектур, барилгын инженерийн сургууль” дээр зохион байгуулагдлаа. Уулзалтад Монгол, Энэтхэг, Герман Эстони зэрэг улсын төсөлд оролцогч 12 байгууллагын 29 төлөөлөгч оролцов. ХТСИ-ийг төлөөлж, Хяналт, судалгаа мониторингийн хэлтсийн дарга, байгууллага дахь төслийн менежер Г.Уранбайгал болон Архитектор, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Б.Хуланзаяа нар оролцлоо.Уулзалтаар төслийн өмнөх улирлуудын үр дүнг хэлэлцэж цаашид төслийн хүрээнд хийгдэх ажлууд, тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж шийдлийг тодорхойлов.