“ХОТ ТӨЛӨВЛӨЛТ СУДАЛГААНЫ ИНСТИТУТ” ОНӨААТҮГ НЬ “ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ISO 9001:2015” ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ ДАВТАН БАТАЛГААЖУУЛАХ ГЭРЧИЛГЭЭГ ГАРДАН АВЛАА.
“Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ нь Монгол Улсын Засгийн газар, Нийслэлээс баримталж буй бодлого, чиглэлд суурилсан бизнесийн үйл ажиллагааг явуулж, ISO 9001 Чанарын менежментийн тогтолцоо , шаардлага стандартад нийцүүлэн төслийн менежментийг чанартай хэрэгжүүлж, захиалагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хугацаанд нь хүргэж, тогтолцооны байнгын сайжруулалтыг ханган ажиллах зорилтын хүрээнд 2022 оны 07 дугаар сараас эхлэн Олон улсын “Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015″ стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлж, 2023 оны 07 дугаар сард ISO 9001:2015 гэрчилгээг гардан авч байсан бол өнөөдөр /2025.07.09/ Олон улсын “Чанарын менежментийн тогтолцооны стандарт ISO 9001:2015” стандартын дахин баталгаажуулалтын Гэрчилгээг гардан авлаа.
“ЭС ЭФ СИ ЭС” ХХК олон улсын стандартын аудитын байгууллагаас баталгаажуулсан тус Гэрчилгээг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг гардуулан өгч, институтийн нийт хамт олонд баяр хүргэж, амжилт хүслээ.
Хот төлөвлөлт судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга Р.Амартүвшин Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015” Олон улсын чанарын стандартыг амжилттай дахин баталгаажуулж байгааг онцлон цаашид үйл ажиллагаандаа энэхүү стандартыг үргэлжлүүлэн нэвтрүүлж, чанартай, хүртээмжтэй, тасралтгүй сайжруулалт хийх нь чухал болохыг тэмдэглэв. “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ нь Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ажлын хүрээнд 37 журам батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

