Хот төлөвлөлт, судалгааны институтээс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний өгүүллийн эмхэтгэлийн 3 дахь хэвлэл болох “Хот төлөвлөлт, зураг төслийн Өнөө ба ирээдүй” эмхэтгэлийг Үндэсний номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан, Монгол Япон төвийн номын сан болон их дээд сургуулиудын номын санд байршууллаа. Хот байгуулалтын чиглэлээр суралцдаг оюутан залуус, судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэн багш, судлаач, мэргэжилтнүүдэд хүртээмжтэй байхаар салбарын номын сангуудад нийгмийн хариуцлагын хүрээнд байршуулав. Энэхүү эмхэтгэлд хот байгуулалт, барилгын салбарын асуудлыг хөндсөн эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийн судалгааны материалууд орсон бөгөөд жил бүр шинэчлэн гаргахаар төлөвлөөд байна. Мөн сонирхож буй хувь хүн, албан байгууллага, эрдэмтэн судлаачид 320742, 320769 дугаарын утсаар лавлаж, худалдан авах боломжтой юм.
