ХОРИН МИНУТЫН ХОТ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ III ХУРАЛДААН БОЛОВ

ХОРИН МИНУТЫН ХОТ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ III ХУРАЛДААН БОЛОВ

Хорин минутын хот Үндэсний хорооны гуравдугаар хуралдаан Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болж байна. Тус хуралдаанаар хорооны гишүүд Улаанбаатар-2040 ерөнхий төлөвлөгөөний баримт бичгийг хэлэлцэж, батлах санал гаргах, Хорин минутын хот Үндэсний хорооны 2024 оны ажлын тайлан болон 2025 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.

Тус хорооны хуралдааныг Монгол Улсын сайд, Хорин минутын хорооны Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн даргалж, хорооны гишүүд, сайдын ажлын албаны бүрэлдэхүүн зохион байгууллаа. Хорин минутын хот Үндэсний хорооны гишүүдээс гадна Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга, Нийслэлийн ерөнхий архитекторын ажлын алба, Хот төлөвлөлт, судалгааны институт, Засгийн газрын харьяа яамдын албан тушаалтнууд тус хуралдаанд оролцож тус бүрийн ажлын явц, төлөвлөгөөний үндэслэл зэргийг тайлбарлаж, гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Мөн Улаанбаатар хотын төлөвлөлтийн талаар хорооны гишүүд санал солилцож, шаардлагатай өөрчлөлтүүдийг тус төлөвлөлтийн баримт бичигт оруулахаар тогтов. Хуралдааны шийдвэрээр Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газарт өргөн барихаар болов.