СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ОХУ-ын М.К.Аммосовын нэрэмжит Хойд-Дорнодын холбооны их сургуулийн харьяа Якутск хотын Инженер, Техникийн институттэй хамтран “Хотын тав тухтай орчин бүрдүүлэх нь”, “Хотын мастер төлөвлөгөө нутаг дэвсгэрийг цогцоор нь хөгжүүлэх үүрэг бүхий стратеги төлөвлөлтийн хэрэгсэл болох нь” сэдвүүдээр Хот төлөвлөлт, судалгааны институтийн архитектор, хот төлөвлөгч албан хаагчдыг хамруулсан сургалтыг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 03 дугаар сарын 23-ны хооронд цахим болон танхимаар амжилттай зохион байгууллаа. Тус сургалтыг Якутын Саха хотын ерөнхий архитектораар 12 жил ажилласан Николай Николаевич Алексеев удирдаж явуулсан юм. Хүйтэн сэрүүн цаг ууртай хотуудын хот төлөвлөлтийн онолын болон практик туршлагаас суралцсан үр дүнтэй сургалт болж өнгөрлөө. Суралцагчид гурван багт хуваагдан сургалтын хугацаанд олж авсан мэдлэгээ ашиглан Хотын тав тухтай орчин бүрдүүлэх нь сэдвийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, Хан-Уул дүүргийн 2 болон 23-р хорооны байршилд хийсэн тав тухтай орчныг бүрдүүлэх төслүүдээ танилцуулан сургалтыг амжилттай дуусган сертификатаа гардаж авлаа.