Хяналт судалгаа, мониторингийн хэлтэс
Г.Уранбайгал
ХЭЛТСИЙН ДАРГА
БОЛОВСРОЛ:
- 1991 онд ЗХУ- ын /хуучнаар/ Москва хотын Газар зохион байгуулалтын дээд сургууль, Газар зохион байгуулагч-инженер
- 1999 онд ШУТИС, Техникийн ухааны Магистр
МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ:
- 2016 онд МУ-ын зөвлөх инженер
ТУРШЛАГА:
- УБ хотын 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, УБ хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол
- “Улаанбаатар хотын төлөвлөлтийн бүсийн “Аргалант-Эмээлт” хот суурины төлөвлөлтийн хязгаарын төсөл,
- Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө
- Улаанбаатар хот, БЗД 20, 23-р хороо “Улиастайн амны шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, ХЕТ
- “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хөгжлийн чиг хандлагыг дүгнэх, хот байгуулалтын үнэлгээ боловсруулах” ажил
- Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Улаанбаатар бүс, Хот орчмын хот төлөвлөлтийн суурь судалгаа боловсруулах ажил
- Улаанбаатар хотыг 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал
- Улаанбаатар хотыг 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг 20 гаруй зураг төслийн баримт бичгийн газар зохион байгуулалт, байгаль орчны чиглэлээр мэргэжлийн удирдлагаар хангаж ажилласан.
Л. Мөнхчулуун
МЭРГЭЖИЛТЭН
БОЛОВСРОЛ:
- 2015 онд ШУТИС- БАС, Архитектур/ Хот төлөвлөлт, Бакалавр
МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ:
- 2019 онд МУИС-ШУС-БУС, Хот ба бүс нутаг төлөвлөлт, Бакалавр
- 2019 онд МУИС-ШУС-НУС, Эдийн засаг, Магистрант
ТУРШЛАГА:
- Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө
- Чингэлтэй дүүргийн 14,18 дугаар хорооны барилгажилтын төсөл, инженерийн дэд бүтцийн ажлын зураг, төсөв боловсруулах ажил
- Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо 9,6 га талбайд барилгажилтын төсөл боловсруулах ажил
- “Автобусны буудлыг сайжруулах загвар” судалгаа
Г.Нарангэрэл
МЭРГЭЖИЛТЭН
БОЛОВСРОЛ:
- 1980 онд ЗХУ- ын /хуучнаар/ Москва хотын Архитектурын дээд сургууль, Хот төлөвлөгч- архитектор мэргэжлээр төгссөн.
МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ:
- 2016 онд МУ-ын Зөвлөх Архитектор
ТУРШЛАГА:
- Нийслэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө
- Дарь-Эх, Гандантэгчинлин хийд хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, эхний ээлжийн барилгажилтын ажлын зураг төсөл
- Хот суурины дэвсгэр газарт Хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ өгөх аргачлал заавар
- УБ хотын 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, УБ хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол
- УБ хотын Ерөнхий төлөвлөгөөний тодотголын дагуу дагуу “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн нарийвчилсан зураг төсөл
- Туул, Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах ТЭЗҮ, зураг төсөл
- “Улаанбаатар хотын хаяа хот Аргалант-Эмээлт хотын нутаг дэвсгэрийн үүрэг зориулалтын бүсчлэл боловсруулах” ажил
- “Улаанбаатар хотын төлөвлөлтийн бүсийн “Аргалант-Эмээлт” хот суурины төлөвлөлтийн хязгаарын төсөл
- Улаанбаатар хотын 2040 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг олон арван ажлыг мэргэжлийн улирдлагаар хангаж, удирдан зохион байгуулж ажилласан
Л.Ганбат
МЭРГЭЖИЛТЭН
БОЛОВСРОЛ:
- 1980 онд ЗХУ- ын /хуучнаар/ Москва хотын Архитектурын дээд сургууль, Хот төлөвлөгч- архитектор мэргэжлээр төгссөн.
- 2001 онд ШУТИС-БАС, Архитектурын магистр
МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ:
- 2016 онд МУ-ын Зөвлөх Архитектор
ТУРШЛАГА:
- Замын- Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн мастер төлөвлөгөө
- Танан импекс ХХК- ийн оффисийн барилгын зураг төсөл
- Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын сангийн барилгын зураг төсөл
- УБ хотын 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, УБ хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол
- Хүй 7 худаг Монгол наадам цогцолборын ерөнхий төлөвлөгөө
- Улаанбаатар хотыг 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал
- Улаанбаатар хотыг 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө
- Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө боловсруулах ажил зэрэг 100 гаруй хот төлөвлөлт, тохижилт болон иргэн, олон нийтийн барилга байгууламжийн тухайлсан зураг төсөл боловсруулсан.
М.Эрдэнэцэцэг
МЭРГЭЖИЛТЭН
БОЛОВСРОЛ:
- 1982 онд ЗХУ- ын /хуучнаар/ Свердловск хотын Уралын политехникийн дээд сургууль, Барилгын ус хангамж, ариутгах татуургын инженер
МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ:
- 1998 онд МУ-ын Зөвлөх инженер
ТУРШЛАГА:
- Дэлхийн банкны санхүүжилтээр хийгдсэн Нисэх, Яармаг, Хайлааст, Шархад, Дэнжийн-1000, Дарь-Эхийн гэр хорооллын усан хангамжийн цогцолборын зураг төсөл
- Ховд аймгийн Ховд хот, Алтай сум, Өмнөговь аймгийн Даланзадгад хот, Цогт-Цэций сум, Амгалангийн зам дагуух, Алтан-Өлгий орчим, Хотын шинэ төв,
- Үйлдвэрийн баруун бүс, Зүүн Сэлбэ, Дамбадаржаа орчим, Зурагт орчим, Амгалан орчмын ХЕТ
- Замын- Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн мастер төлөвлөгөө
- Багануур, Баянгол, Хан-Уул дүүргийн усан спорт сургалтын төв
- Баянгол, Налайх, Баянзүрх дүүргийн спорт комплекс
- Улаанбаатар хотын 2020 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага
- Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг. Бага тойруугийн хуучин барилгыг буулгах оновчтой төлөвлөлтийн ТЭЗҮ
- “Ажнай цэгц”, “Хас харш” ХХК-ийн усан хангамж, ариутгах татуургын хэсгийн одоогийн байдлын судалгааны тайлан болон төлөвлөлт, ажлын зураг
- “Үйлдвэр-2”, “Үйлдвэр-3”, “Аргалант-Эмээлт”-ийн ХЕТ
- “Баянхошуу”, “Сэлбэ”дэд төвийн ХЕТ
- Хүй 7 худаг дахь “Монгол наадам” цогцолборын гадна усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, цэвэр усны усан сан, бохир усны цэвэрлэх байгууламж
- ЧД-ын 18-р хорооны “Дээд салхит”-ын амны гэр хорооллын газрыг шинэчлэн сайжруулаж хөгжүүлэх төслийн ТЭЗҮ
- Улаанбаатар хотын гэр хорооллын суурьшлын бүсэд барьж байгуулах “Дэд бүтцийн төв” төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил
- УБ хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө
- УБ хотын Амгалан, Нисэх, Сонсголон, Шинэ дэд төвийн ТЭЗҮ, барилгажилтынн төсөл
- УБ хот. БЗД. Шархадны ногоон орон сууцны төслийн орон сууцны ажлын зураг зэрэг 1000 гаруй хот төлөвлөлт, тохижилт болон иргэн, олон нийтийн барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулсан.