URGENT болон ONE төслийн үндэсний зохицуулагч, МУИС-ийн профессор О.Алтансүх болон Осака их сургуулийн профессор Такаши Мачимура нар Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ дээр ирж “УБ хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”, байгаль орчны хэсгийн тандан судалгаа зэрэгтэй тус тус танилцсан бөгөөд танилцуулгыг Хяналт, судалгаа мониторингийн хэлтсийн дарга Г.Уранбайгал хийв. Мөн цаашдын боломжит хамтын ажиллагааны талаар байгууллагын удирдлагатай хэлэлцлээ.