URGENT МЭДЭЭ

Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй Энэтхэг, Монгол улсуудад мэдээлэл харилцаа холбооны технологийг сайжруулах, боловсон хүчнийг бэлтгэх замаар уян хатан, цаг уурт ээлтэй, амьдрахад таатай орчин бүрдсэн хотыг цогцлоох үүднээс байгальд суурилсан хот төлөвлөлтийн шийдэл болон ногоон цэнхэр дэд бүтцийг дэмжих URGENT төсөл амжилттай хэрэгжиж байна.

Энэхүү төслийн хугацаа дуусгавар болж буйтай холбоотойгоор URGENT төслийн удирдагч Йилдирай Огурол, зохицуулагч Антон Шкаруба, санхүү хариуцсан менежер Жерон ван Кемпен нар Монгол талын хамтрагч байгууллагуудын төслийн хэрэгжилтийн үр дүнг шалгах, үнэлгээ хийх, зөвлөгөө өгөх зорилгоор Улаанбаатар хот, Ховд хотуудад ажиллаж байгаа бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хот төлөвлөлт, судалгааны институт дээр  зочилж, төслийн хүрээнд хийсэн ажлын үйл явц, үр дүнг Хяналт, судалгаа мониторингийн хэлтсийн дарга Г.Уранбайгал амжилттай танилцууллаа.