Хот төлөвлөлт, судалгааны институт нь 2021 оны 01 сараас Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй URGENT төслийн хамтрагч байгууллагын нэгээр ажиллаж байна.
Тус төслийн хүрээнд 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд URGENT төслийн түнш, ONE төслийн зохицуулагч Монгол Улсын Их Сургууль (МУИС)-аас хот суурин газрын тэсвэртэй байдал, дасан зохицох чадвар, байгаль орчны тогтвортой менежментийн талаарх “THE SETTLED NOMADISM-2022” зуны хөтөлбөрийг зохион байгуулж байгаа бөгөөд 7-р сарын 21-ны өдөр зуны хөтөлбөрийн оролцогчид болон Эстонийн шинжлэх ухааны их сургуулийн профессор Anton Shkaruba нарыг Хот байгуулалт, судалгааны институтын оффис хүлээн авч хагас өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний байгаль орчин, архитектур орон зай болон инженерийн дэд бүтцийн хэсгүүдийг танилцуулав.