SO 9001:2015 ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЖ, ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

“ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, СУДАЛГААНЫ ИНСТИТУТ” ОНӨААТҮГ нь 2022 оны 06 дугаар сараас эхлэн ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлэн, зорилтот үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажилласан билээ .
Байгууллагын удирдлага зохион байгуулалтыг шинэ түвшинд гаргаснаар бүтээгдэхүүний чанар стандарт, үйл ажиллагааныхаа чанарыг сайжруулах зорилгоор Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 шаардлагын дагуу байгууллагын үйл ажиллагаанд мөрдлөг болгох 37 журам схемийг боловсруулж байгууллагын даргын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/63 дугаар тушаалаар баталж, 2023 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөн ажиллаж байна.
Эдгээр 37 журмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсний үр дүнд 2023 оны 04 дүгээр сарын 12-14-ны өдрүүдэд Стандарт хэмжил зүйн газрын хөндлөнгийн аудитын багаас анхдагч аудит хийгдэж, байгууллагын үйл ажиллагааны ямар нэгэн үл тохиролгүйгээр үнэлэгдэж, ISO 9001:2015 Олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлж, баталгаажуулалтын гэрчилгээгээ 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазараас гардан авлаа.
Тус ажлын хүрээнд байгууллагынхаа хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор дотоод сургалт болон мэргэжлийн программ хангамжийн сургалтад үе шаттай хамруулж байна. Мөн Зураг төсөл, ТЭЗҮ, төсөл хөтөлбөрийг боловсруулж буй төслийн багийн үйл ажиллагааг удирдах, хянах “Monday” цахим бүртгэлийн системийг 01 дүгээр сарын 02-ны өдрөөс ашиглаж байна.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн анхдагч байгууллагуудын нэг боллоо.