Алсын хараа

“Нийслэлийн иргэдийн амьдрах таатай орчин бүрдсэн хотыг цогцлоох хот байгуулалтын баримт бичгийг судалгаа, шинжилгээний үндсэн дээр чанартай  боловсруулдаг үндсэн байгууллага болох”

Эрхэм зорилго

Түүх, соёл иргэншлийн уламжлал, бүсчилсэн хөгжлийн бодлого, хүрээлэн буй орчныг хамгаалах шаардлагад нийцүүлэн нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орон зайн орчныг бүрдүүлэхийн тулд хот төлөвлөлтийн суурь судалгаа хийх, бүс нутаг, хот, тосгоны хөгжлийн төлөвлөлтийн зураг, төсөл боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлж Хотын удирдлага, хот байгуулалтын салбарын байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг олон улсын жишигт нийцсэн хот төлөвлөлтийн эрдэм, шинжилгээ, судалгааны ажил, зураг төслөөр хангахад оршино.

Чиг үүрэг

01.

ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН СУУРЬ СУДАЛГАА

  • Газар нутаг, хүн ам
  • Эдийн засаг, хөрөнгө оруулалт
  • Хотын нийгэм, соёл, архитектур
  • Зам тээвэр, инженерийн дэд бүтэц
  • Байгаль орчин, аюулгүй байдал
  • Газар ашиглалт, барилгажилт
  • Бусад тухайлсан судалгааны ажлууд

02.

ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН БИЧИГ БАРИМТ

  • Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн төсөл
  • Бүсийн хөгжлийн төсөл
  • Чөлөөт бүс, аялал жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн төсөл
  • Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө
  • Барилгажилтын төсөл, ТЭЗҮ
  • Салбарын мастер төлөвлөгөө
  • Хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө

03.

ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЗУРАГ ТӨСӨЛ

  • НЗД-ын мөрийн хөтөлбөр, ойрын болон тухайн жилийн нийгэм, эдийн засгийн зорилтод тусгагдсан ерөнхий төлөвлөгөө, барилга байгууламж, инженерийн дэд бүтэц, авто зам, гүүрийн зураг төсөл болон бусад ТЭЗҮ, төсөл хөтөлбөр боловсруулах

04.

ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧИЙН ХЯНАЛТ

  • Монгол Улсын Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.32, 38 дугаар зүйлийн 38.1.4 болон 38.1.8 заалтыг үндэслэн Засгийн газраас баталсан “Барилгын ажилд зураг төсөл зохиогчийн хяналт тавих дүрэм”-ийн дагуу Барилга угсралтын явцад хяналт хэрэгжүүлэх

Тусгай зөвшөөрөл

Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн ЗТ19-449/23 тоот тушаалаар “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-т ЗТ-2.1, 3.1, 3.4, 3.5, 4.1, 4.2, 4.4, 4.5, 4.9, 4.10, 6.1, 6.2, 6.3, 6.4, 7.1, 7.2, 7.3, 7.4, 8.1, 10.1, 10.2 заалтын дагуу ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 5 жилийн хугацаатай олгосон.

Мөн ХБ-1.1 “Хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хот тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” ажлын төрлөөр хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг 2023 оны 09 сарын 04-ний өдрөөс 5 жилийн хугацаатай олгосон.

ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо

2023 он

Стандарт хэмжил зүйн газрын хөндлөнгийн аудитын багаас анхдагч аудит хийгдэж, байгууллагын үйл ажиллагааны ямар нэгэн үл тохиролгүйгээр үнэлэгдэж, баталгаажуулалтын гэрчилгээг 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазараас гардан авч, ISO 9001:2015 Олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлэв.

Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ажлын хүрээнд 37 журам батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Бүтэц зохион байгуулалт

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар 31-ний өдрийн А/312 дугаар захирамж, “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГазрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн А/08 дугаар тушаалаар 8 хэлтэс 81 хүний орон тоотой байхаар баталсан.

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

ДАРГА

ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР

ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР

ЗАХИРГАА, МЕНЕЖМЕНТИЙН ХЭЛТЭС

ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС

АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС

ХОТЫН ДИЗАЙНЫ ХЭЛТЭС

ДЭД БҮТЦИЙН ХЭЛТЭС

ЭДИЙН ЗАСАГ, СУДАЛГААНЫ ХЭЛТЭС

ХЯНАЛТ СУДАЛГАА, МОНИТОРИНГИЙН ХЭЛТЭС

ЗАМ ТЭЭВЭР, СУДАЛГАА ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС

Түүхэн замнал

  1. Барилгын засвар үйлчилгээ, шугам сүлжээний төсвийн групп
  2. Зураг төслийн товчоо
  3. Барилга архитектурын газар
  4. Архитектур төлөвлөлтийн газартай нэгдсэн
  5. Улаанбаатар хотын зураг төслийн товчоо
  6. Улаанбаатар хотын зураг төслийн компани
  7. Хот байгуулалтын хүрээлэн
  8. Хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэн
  9. Барилга хот байгуулалтын газартай нэгдсэн
  10. Нийслэлийн зураг төслийн хүрээлэн
  11. ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, СУДАЛГААНЫ ИНСТИТУТ

Баг, хамт олон

Ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ, суурь судалгаа, барилга байгууламж болон инженерийн дэд бүтцийн зураг төсөл боловсруулах ажил нь олон төрлийн мэргэжил, ур чадварын хамтын бүтээл юм.

Хот, тосгоны хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөө боловсруулахад геодези, газар зохион байгуулалт, түүх соёл, байгаль экологи, архитектор, ногоон байгууламж, зам тээвэр, инженерийн бэлтгэл арга хэмжээ, цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, мэдээлэл холбоо, хүн ам зүй, эдийн засаг зэрэг 20 гаруй чиглэлийн инженер, мэргэжилтнүүд оролцдог.