“БАЙГАЛЬД СУУРИЛСАН ХОТ ТӨЛӨВЛӨЛT & НОГООН ЦЭНХЭР ДЭД БҮТЭЦ” төслийн цахим уулзалт зохион байгуулагдаж байна.
Европын холбооны ERASMUS хөтөлбөрийн санхүүжилтээр Энэтхэг, Монгол улсуудад мэдээлэл харилцаа холбооны технологийг сайжруулах, боловсон хүчнийг бэлтгэх замаар уян хатан, цаг уурт ээлтэй, амьдрахад таатай орчин бүрдсэн хотыг цогцлоох үүднээс байгальд суурилсан хот төлөвлөлтийн шийдэл болон ногоон цэнхэр дэд бүтцийг дэмжих зорилго бүхий төслийн анхны цахим уулзалт 2021 оны 03 дугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэхүү төслийн үндсэн зохицуулагчаар ХБНГУ-ын Бремений их сургууль ажиллаж байгаа бөгөөд Монгол улсаас Хот төлөвлөлт, судалгааны институт, Монгол улсын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Ховд их сургууль, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг 5 байгууллага уг төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.