“БАЙГАЛЬД СУУРИЛСАН ХОТ ТӨЛӨВЛӨЛT & НОГООН ЦЭНХЭР ДЭД БҮТЭЦ” төслийн анхны үндэсний цахим уулзалт өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа

“БАЙГАЛЬД СУУРИЛСАН ХОТ ТӨЛӨВЛӨЛT & НОГООН ЦЭНХЭР ДЭД БҮТЭЦ” төслийн анхны үндэсний цахим уулзалт өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа

Европын холбооны ERASMUS хөтөлбөрийн санхүүжилтээр Энэтхэг, Монгол улсуудад мэдээлэл харилцаа холбооны технологийг сайжруулах, боловсон хүчнийг бэлтгэх замаар уян хатан, цаг уурт ээлтэй, амьдрахад таатай орчин бүрдсэн хотыг цогцлоох үүднээс байгальд суурилсан хот төлөвлөлтийн шийдэл болон ногоон цэнхэр дэд бүтцийг дэмжих зорилго бүхий төслийн анхны үндэсний цахим уулзалт өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус уулзалтын хүрээнд оролцогч талууд өөрсдийн эрх, үүрэг, оролцоог тодорхойлон, төслийн зорилго, зорилтын талаар нэгдсэн нэг ойлголттой болж чадсан ба бичиг баримт боловсруулалт, санхүүгийн журмын талаар эх хэл дээрээ харилцан ойлголцож өөрсдийн шинэ санаа санаачилгыг тусгасан үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө.

Уулзалтад дараах байгууллагуудын төлөөлөл оролцсон:

Зохион байгуулагч: Монгол улсын их сургууль Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/

Оролцогч: Хөдөө аж ахуйн их сургууль Хөдөө аж ахуйн их сургууль Mongolian University of Life Sciences

Ховд их сургууль Ховд Их Сургууль

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн /Албан ёсны хуудас/- National Garden Park

Хот төлөвлөлт, судалгааны институт #UPRI

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://urgent-project.net/en/php/page.php?p=109 цахим хуудсаас авна уу.