mn

“Хотжилт ба хүрээлэн буй орчин” зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа

Хот төлөвлөлт, судалгааны институт нь 2019 оноос жил бүр уламжлал болгон Монгол Улсын Их Сургуулиас зохион байгуулдаг “Хотжилт ба хүрээлэн буй орчин” зөвлөлдөх уулзалтын энэ жилийн арга хэмжээг Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/, Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн, Хөдөө аж ахуйн их сургууль Mongolian University of Life Sciences-тай хамтран “Хот төлөвлөлтийн асуудал ба шийдэл” уриан дор 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 09-14 цагийн хооронд МУИС-ийн Номын сангийн байрны 302 тоот танхимд зохион байгууллаа.
Уулзалтыг дараах сэдвүүдийн хүрээнд хийсэн. Үүнд:
1. Хотын тогтвортой хөгжил ба хөгжлийн загвар
2. Хотын ногоон байгууламж ба тэрбум мод хөдөлгөөн
3. Хотын агаар орчин
4. Хотын усны менежмент
5. Хотын хөдөлгөөний менежмент
6. Хотын хог хаягдал
Тус арга хэмжээнд Институтийн дарга Ч.Рэгзмаа Хотын тогтвортой хөгжил ба загвар: Асуудал ба шийдэл сэдвийн хүрээнд илтгэл тавьж оролцов.
Уулзалтад хүрэлцэн ирж санал солилцсон нийт оролцогчид доо баярлалаа.