Тус ажлын явцын талаар Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, Улаанбаатар хотын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер О.Одбаяр нар мэдээлэл өгч, ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар санал авч ажиллалаа. Монгол Улсын сайд, Хорин минутын хот Үндэсний хорооны даргын зөвлөх Б.Батболд, ажлын албаны Бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч С.Баярбаатар, Шийдвэрийн биелэлт хариуцсан шинжээч П.Мөнгөнчимэг, Төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Г.Номиндарь нар “Улаанбаатар-2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний боловсруулалтыг хэлэлцэж, цаашдын хийж хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөлдөж, санал солилцсон юм. Нийслэл Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь 20 минутын хот, авто замын түгжрэлийг бууруулах шийдэл болон олон төвт хотын тогтолцоог бүрдүүлэх зорилготой ба тус төлөвлөгөөг талуудын олон талт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлсээр байна.
