mn

ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхээр ажиллаж байна

  • Хот төлөвлөлт, судалгааны институтын ”Хүний нөөцийн хөгжил”, “Нийгмийн баталгаа хангах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө- 2022 тусгагдсаны дагуу Стандартын мэдээлэл лавлагаа, сургалтын төвөөс 2022 оны 06 дугаар сарын 13, 15- ны өдрүүдэд MNS ISO 9001:2016 Чанарын удирдлагын тогтолцоо- шаардлага сэдэвт сургалтыг зохион байгуулж, энэхүү сургалтад байгууллагын мэргэжилтнүүд хамрагдаж, гэрчилгээ авлаа.
  • MNS ISO 9001:2016 Чанарын удирдлагын тогтолцоог байгууллага дээрээ хэрэгжүүлэх зорилгоор Байгууллагын даргын А/30, А/43 тоот тушаалаар Удирдлагын болон чанарын багийг томилов.
  • Энэ ажлын хүрээнд Альфа консалтинг компанитай гэрээ байгуулж, эхний шатны үйл ажиллагаа болох Зөрүүгийн үнэлгээг тус компанийн Зөвлөх багтай хамтран хийж дуусган, Зөрүүгийн аудитын мөрөөр хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргаад байна.