Building and facility design
НЭГ МАЯГИЙН 10, 15, 22 ОРТОЙ ЭМНЭЛГИЙН БАРИЛГА
Барилга, хот байгуулалтын яамнаас зарласан Барилга байгууламжийн хүчитгэл, барилгын материалын лаборатори, боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарт улсын хэмжээнд хэрэглэгдэх нэг маягийн болон нэн шаардлагатай зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд Улсын хэмжээнд хэрэглэгдэх Эрүүл мэндийн төв /10, 15, 22 ортой/-ийн барилгын нэг маягийн зураг төслийг боловсруулав.
ШАРХАД ДЭД ТӨВИЙН НОГООН ОРОН СУУЦ ТӨСЛИЙН 1-Р ЭЭЛЖИЙН БАРИЛГАЖИЛТ
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д туссан “Улаанбаатар хотыг орон зайн оновчтой төлөвлөлт бүхий суурьшлын зөв тогтолцоотой, олон улсад өрсөлдөгч метрополитан болгон хөгжүүлэхэд гэр хорооллын өрхүүдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангасан, хүлэмжийн хийн ялгарал багатай ногоон технологи бүхий эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх” зорилтуудын хүрээнд Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн даалгавраар ногоон барилгын зураг төслийг боловсруулаад байна.