mn

Day

November 11, 2022

ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРИЙН ЗЭРЭГ АВАВ

Хот төлөвлөлт, судалгааны инситутын Дэд бүтцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Энхжаргал нь Монгол Улсын ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР боллоо. Нийслэл хотын бүтээн байгуулалт болон төв, суурин газрын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилга байгууламжийн зураг төслийн ажлын дулаан хангамж, халаалт, агаар сэлгэлтийн системийн судалгаа, төлөвлөлт хийж, салбартаа 18 дахь жилдээ ажиллаж буй мэргэжилтнийхээ цаашдын ажил үйлсэд нь амжилт...

НИЙСЛЭЛИЙН 383 ЖИЛ

Нийслэл хот байгуулагдсаны 383 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залж ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан шилдэг ажилчдадаа “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурaл”-ын хүндэт тэмдэг болон “Монголын Залуучуудын Холбоо”-ны тэргүүний цол тэмдгээр шагналаа. Мөн залуу архитекторуудаа “Монголын Архитекторын Эвлэл”-ийн гишүүнээр элсүүлэв.

ДОТООД СУРГАЛТ

Долоо хоног бүрийн Пүрэв гаригт байгууллагын мэргэжилтнүүд дотоод сургалтыг зохион байгуулдаг бөгөөд Хяналт, судалгаа мониторингийн хэлтсийн дарга Г. УРАНБАЙГАЛ “Төрийн болон байгууллагын нууцын тухай”,  Эдийн засаг, судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Э. БАЯРМАГНАЙ “Газарзүйн мэдээллийн системийн хэрэглээ” сэдээр сургалт зохион байгууллаа.