mn

Day

September 15, 2022

Азийн Архитекторуудын чуулга уулзалт

Азийн Архитекторуудын чуулга уулзалт #ARCASIA_FORUM-21” олон улсын арга хэмжээ “ТОГТВОРТОЙ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ИРЭЭДҮЙ” сэдвийн хүрээнд 2022 оны 09 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд #Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний хүрээнд #Азийн_архитектурын үзэсгэлэн #Мишээл_Экспо төвд зохион байгуулагдав. Хот төлөвлөлт судалгааны институт энэхүү үзэсгэлэнд Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулж оролцлоо.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ ШИНЭ НИЙСЛЭЛИЙН БАЙРШЛЫН СУДАЛГААНЫ ТАНИЛЦУУЛГА ХИЙВ

Барилга, Хот байгуулалтын Яамны захиалгаар Нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны институтийн гүйцэтгэж буй Орхоны хөндийд шинэ нийслэл байгуулахад шаардлагатай техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын танилцуулгыг Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүдэд ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, судалгааны багийнхантай хамтран хийв. Шинэ нийслэл байгуулах байршлуудын судалгааг ажлын даалгаврын дагуу 3 байршилд хийсэн...

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА

“Хот төлөвлөлт судалгааны институт Сингапурын “Си Пи Жи Интернэшл” компанитай хот төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-Н дарга С.Очир-Эрдэнэ Сингапурын “Си Пи Жи Интернэншил” ХХК-н гүйцэтгэх захирал Винсент Лоу Вэнг Сэнгтэй хот төлөвлөлтийн чиглэлээр хамтарч ажиллах тухай...

“АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” аянд нэгдэв

Хот төлөвлөлт, судалгааны институтийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” цус хандивлах аянд нэгдлээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төв өдөрт 120-150 нэгж цус цуглуулж өдрийн хэрэглээгээ хангадаг учраас сайн дурын донорууд төдийгүй иргэн, аж ахуй нэгж байгууллагатай тогтмол хамтран ажилладаг билээ. Тус аяны хүрээнд ирж цусаа хандивласан нийт албан хаагчиддаа баярлалаа.

“ЦАХИМ ШИЛЖИЛТ” танилцуулга

2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нийслэлийн салбар бүрт хэрэгжүүлж байгаа цахим шилжилтийг нэвтрүүлж соёлтой шуурхай үйлчилгээтэй, иргэдийн ажиллаж амьдрахад таатай, аюулгүй ухаалаг хотыг бий болгох зорилгоор үндэсний мэдээллийн технологийн салбарын компаниудтай хамтран 2022-2024 онд хэрэгжүүлэх “УЛААНБААТАР ХОТЫН ЦАХИМ ШИЛЖИЛТ”-ийн төлөвлөгөөг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд болон төрийн албан хаагчдад таницуулах арга хэмжээ Яармаг...

Дотоод сургалт

Дотооддоо сургалт зохион байгуулах ажлын хүрээнд 7 хоног бүрийн Пүрэв гариг болгонд байгууллагын мэрэгжилтнүүд хичээл орж байгаа ба одоогийн байдлаар дараах сэдвүүдээр бүх ажилчдын дунд сургалт орсон байна. “Мэдээллийн технологийн хөгжил, чиг хандлага” “Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний өнөөгийн байдал, чиг хандлага” “Тээврийн эрэлтийн загварчлал”

Удирдах ажилтны сургалт

Удирдах ажилтны манлайлах ур чадварыг хөгжүүлэх ажлын хүрээнд “УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДАД ЗОРИУЛСАН БОГИНО ХУГАЦААНЫ ЗАХИАЛГАТ СУРГАЛТ”-ыг 2022 оны 5 сарын 05, 06-ны өдрүүдэд нийт 16 цагийн хичээлийг “Удирдлагын академи” дээр нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгууллаа.