mn

ЧАНАРЫН БОДЛОГО

“Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ нь Монгол Улсын Засгийн газар, Нийслэлээс баримталж буй бодлого, чиглэлд суурилсан бизнесийн үйл ажиллагааг явуулж,  ISO 9001 Чанарын менежментийн тогтолцоо, шаардлага, стандартад нийцүүлэн төслийн менежментийг чанартай хэрэгжүүлж, захиалагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хугацаанд нь хүргэж, тогтолцооны байнгын сайжруулалтыг ханган ажиллана.

Чанарын зорилт

Энэхүү бодлогоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:

Удирдлагын буюу стратегийн түвшинд:

  • Чанарын менежментийн тогтолцооны байнгын сайжруулалтыг хангах;
  • төслийн менежментийг чанартай хэрэгжүүлж, захиалагчид тогтвортой, өрсөлдөх чадвартай, мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх, тэдний сэтгэл ханамжийг хүлээлтээс нь давуулах;
  • ИТА болон ажилтнуудыг хэрэгжүүлж буй төсөлдөө мэргэжлийн үүднээс хандах, тэдэнд ур чадвараа дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, ажилтны сургалт, хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх;

Төслийн түвшинд:

  • Зохих хяналт, мониторинг, дотоод аудитыг хэрэгжүүлж, үүний дүнд төслүүдийн үр дүнг чанарын өндөр түвшинд байлгах;
  • чадавхи бүхий туслан гүйцэтгэгчтэй хамтрах тогтолцоо бүрдүүлэх;

Үйл ажиллагааны буюу үйлдвэрлэлийн түвшинд:

  • ИТА–уудын ажлын бүтээмж, гүйцэтгэлийг гадны болон дотоодын зөвлөхүүд, захиалагч, эрх бүхий байгууллагаас ирүүлсэн саналтай холбон дүгнэх тогтолцоог хэрэгжүүлэх;
  • Төслийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар гүйцэтгэлийг хугацаанд нийлүүлэх.

Энэхүү бодлого нь тус байгууллагын нийт ажилтан, зөвлөх ба туслан гүйцэтгэгчид хамаарна.