mn

Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн талаарх мэдээллийг авч саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна.

Нийслэлийн хэмжээнд мөрдөн ажиллаж байгаа “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ын хэрэгжилтийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсрууллаа.
Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох энэхүү төсөлд хотын иргэдийн санал, оролцоо нэн чухал тул 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд иргэд, олон нийтээс санал авна.
Иймд иргэн та https://ulaanbaatar2040.mn/ вэб хуудас, Улаанбаатар 2040 Facebook, twitter, Instagram, YouTube зэрэг олон нийтийн цахим сүлжээний хэрэгслүүд болон харьяа хороогоор дамжуулан Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн талаарх мэдээллийг авч саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна.