mn

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2022 ОНЫ ЭХНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-н удирдах зөвлөлийн гишүүд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хуралдлаа. Хуралд
Удирдах зөвлөлийн дарга:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар,
Удирдах зөвлөлийн гишүүд:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Энхбаяр,
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Тулгат,
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Гантулга
Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын хэлтсийн дарга Д.Итгэл,
Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга:
Институтийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбат нар оролцож ирц 100 хувь байсан.
Хурлаар Институтийн 2021 оны бизнес төлөвлөгөөний урьдчилсан гүйцэтгэл, 2022 оны бизнес төлөвлөгөөний төсөл, Дунд хугацааны стратеги төлөвлөгөөний төсөл зэрэг асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөснөөс Институтийн 2022 оны бизнес төлөвлөгөөг батлан бусад асуудлыг дараагийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ