mn

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ

Удирдах зөвлөлийн хурлыг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулж Удирдах зөвлөлийн гишүүн Б.Сүхбаатар, Д.Энхбаяр, Д.Гантулга, Д.Итгэл, Хот төлөвлөлт, судалгааны институтын дарга С.Очир-Эрдэнэ, Захиргаа, менежментийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбат, ерөнхий нягтлан бодогч О.Бямбасүрэн нар оролцов. Хурлаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/828 тоот захирамжаар шинэчлэн батлагдсан бүтэц, орон тоо, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар нарт танилцуулав.