Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хот, төлөвлөлт судалгааны институт” ОНӨААТҮГ жил бүр уламжлал болгон мод тарих ажилд оролцдог бөгөөд энэ жил Налайх дүүрэгт байрлах “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-д буйлс мод тарилаа. Тарьсан моддын арчилгаа, хамгаалалтыг “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-ийн мэргэжлийн баг хариуцан гүйцэтгэж, ногоон байгууламжийг тогтвортой хөгжүүлэхэд анхаарч ажилладаг юм. Эх орон, байгаль дэлхийгээ хайрлан, ногоон байгууламж нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, иргэн, аж ахуйн нэгж бүрийг ногоон хөгжлийн төлөө гар бие оролцохыг уриалж байна.




