mn

Мэндчилгээ

Манай байгууллагын цахим хуудсаар зочилж байгаа танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

“Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ нь улс, нийслэлийн бодлого, хөгжлийн чиглэлд нийцүүлэн нийслэл хот болон бусад аймаг, орон нутгийн хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, салбарын мастер төлөвлөгөө, хот төлөвлөлтийн суурь судалгаа, техник эдийн засгийн үндэслэл зэрэг бодлогын баримт бичиг, барилга байгууламж, инженерийн дэд бүтэц, тохижилтын зураг төсөл боловсруулах үндсэн чиг үүрэгтэйгээр 60 орчим жил үйл ажиллагаагаа явуулж буй улсын хэмжээний ууган зураг төслийн байгууллага юм.

Манай баг хамт олны хийж гүйцэтгэсэн томоохон төлөвлөлт, судалгааны ажлуудаас дурдвал монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө /2002 онд засгийн газраар батлагдсан/, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага /2013 онд улсын их хурлаар батлагдсан/, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг томоохон бодлогын баримт бичиг, Улаанбаатар хотын төлөвлөлтийн баруун-2 бүсийн үйлдвэр-2 болон 3-р хороолол, Аргалант-эмээлт Хот, улиастайн амны шинэ суурьшлын бүс, Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэг болон хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийн “эко парк”, “баянхошуу” болон “сэлбэ” дэд төв, хүй 7 худаг-монгол наадам цогцолбор зэрэг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны салбарын мастер төлөвлөгөө, туул, сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах төсөл, гэр хорооллын дундын бүсэд барьж байгуулах “дэд бүтцийн төв”, “хөгжлийн-үүд” барилгажилтын төсөл, залуус-1 хорооллын барилгажилтын төсөл, ТЭЗҮ, олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн бий болох богд хаан төмөр зам, авто замын зангилаа бүхий олон Улсын тээвэр, логистикийн нэгдсэн төвийн техник, эдийн засгийн үндэслэл, суурь судалгаа боловсруулах гэх мэт олон ажлыг гадаад болон дотоодын эрдэмтэн судлаачидтай хамтран хийж гүйцэтгээд байна.

Үүнээс гадна 2000 гаруй барилга байгууламж, инженерийн дэд бүтэц, тохижилтын зураг төсөл хийж гүйцэтгэжээ. Бид дэвшилтэт техник технологи, шинжлэх ухаанч судалгаа, олон нийтийн оролцоонд суурилсан, олон улсын жишигт нийцсэн мэргэжлийн байгууллага болох зорилго тавин ажиллаж байна.

Та бүхнийг хот төлөвлөлт, суурь судалгаа, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажилд идэвхтэй оролцон, өөрсдийн үнэтэй санал, зөвлөмжөө өгч, нийслэл Улаанбаатар хотоо ирээдүйн амьдрах таатай орчин бүрдсэн хот болгох гэгээн үйлсэд хувь нэмэр оруулан, хамтран ажиллахыг урьж байна.

Төрөлх нийслэл хотоо хөгжүүлэх бодлого, төлөвлөлтийг боловсруулах ариун үйлс дэлгэрэх болтугай.

 

“Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-н захирал Ч.Рэгзмаа