НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМ ТӨСЛИЙН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ЯВЦЫГ ТАНИЛЦУУЛЛАА.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд түгжрэлийг бууруулах зорилгоор НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМ (хөнгөн галт тэрэг-LRT) төслийг хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотод нийтийн тээврийн олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Тодруулбал, трамвай төслийн нэгдүгээр шугам Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 11 км урттай байх бол хоёрдугаар шугам 15 км урт байх бөгөөд Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл үргэлжилнэ. Өнөөдөр (2025.05.14 ) төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын явцыг захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч байгууллага болох “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-т танилцууллаа.