mn

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ ШИНЭ НИЙСЛЭЛИЙН БАЙРШЛЫН СУДАЛГААНЫ ТАНИЛЦУУЛГА ХИЙВ

Барилга, Хот байгуулалтын Яамны захиалгаар Нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны институтийн гүйцэтгэж буй Орхоны хөндийд шинэ нийслэл байгуулахад шаардлагатай техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын танилцуулгыг Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүдэд ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, судалгааны багийнхантай хамтран хийв.

Шинэ нийслэл байгуулах байршлуудын судалгааг ажлын даалгаврын дагуу 3 байршилд хийсэн бөгөөд дундын тайланг ирэх сард БХБЯ-нд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Орхоны хөндийд газар дээр нь хийсэн танилцуулга, дэд бүтцийн судалгаанд институтийн 5 хүний бүрэлдэхүүнтэй баг томилолтоор ажиллав.