mn

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ГИШҮҮД БОЛОН ХОЛБОГДОХ ААН-ҮҮДЭД ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛЖ, ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Хот төлөвлөлт, судалгааны институт хамтран Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг танилцуулах, санал зөвлөмж авах уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтын эхэнд Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын явцын талаар Хот төлөвлөлт, судалгааны институтийн дарга Ч.Рэгзмаа, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн шийдлийн дэлгэрэнгүй танилцуулгыг Институтийн Хот байгуулалт, нийгэм эдийн засгийн судалгааны хэлтсийн дарга В.Мөнхжаргал нар тус тус танилцуулав.
Хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, ТОП-100 ААН, Танхимын дэргэдэх зөвлөлийн төлөөлөл, Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, Монголын арьс шир үйлдвэрлэлийн холбооны төлөөлөл 50 гаруй хүн цахим болон танхимаар оролцож, саналаа илэрхийлэв.
Хэлэлцүүлгийн үеэр ирүүлсэн саналуудаас товч дурдвал:
📌Иргэдэд түшиглэсэн төлөвлөлт хийх
📌Ерөнхий төлөвлөгөө хэрэгжих хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх
📌Зохисгүй газар олголт хийж байгаа албан тушаалтантай хатуу хариуцлага тооцдог байх зохицуулалттай болох
📌Мэргэжлийн байгууллагуудаас мэргэжлийн санал, зөвлөгөө авч хамтарч ажиллах
📌Нийгмийн дэд бүтцийг сайтар анхаарч төлөвлөх
📌Хотын төвөөр өндөр барилга бариулахыг хориглох