mn

ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРИЙН ЗЭРЭГ АВАВ

Хот төлөвлөлт, судалгааны инситутын Дэд бүтцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Энхжаргал нь Монгол Улсын ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР боллоо.

Нийслэл хотын бүтээн байгуулалт болон төв, суурин газрын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилга байгууламжийн зураг төслийн ажлын дулаан хангамж, халаалт, агаар сэлгэлтийн системийн судалгаа, төлөвлөлт хийж, салбартаа 18 дахь жилдээ ажиллаж буй мэргэжилтнийхээ цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.