
“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН”
Нэгдсэн Үндэстний Байгууллагын санаачилгаар жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрүүдийг “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” болгон зарлаж, өнөөдрийн байдлаар 187 улс тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жил “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг “Хүчирхийлэл хүн бүрт хамаатай” уриан дор 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны хооронд тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон.