mn

Ерөнхий төлөвлөгөө

Улаанбаатар хотын төлөвлөлтийн Хойд бүсийн “Сэлбэ” дэд төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

Нийслэл Улаанбаатар хотын хүн ам, эрчимтэй өсөн нэмэгдэж,  газар нутаг хяналтгүй өргөжин тэлж байна. Газар нутгийн өргөжин тэлж байгаагийн нэг үндсэн нөхцөл нь гэр хорооллын хүн ам, нутаг дэвсгэрийн тэлэлт юм. Хот байгуулалтын бодлого, төлөвлөлтийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас шинэ орон сууц, бизнес, худалдаа үйлчилгээ  хотын төвд хэт төвлөрч, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн гэр хороололд төвлөрч хүн амын нягтралыг нэмэгдүүлж байна.  

Хот байгуулалтын бодлогын үндсэн нөхцөл болох газар олголт, барилгажилтын үйл явц эмх замбараагүй  явагдаж, газар нутгийг зөв зохистой  ашиглах боломжгийг бууруулж хотын амьдралд олон бэрхшээлийг бий болгож байна.

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлж ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага”-д хотын доторх хэт төвлөрлийг задалж, тэнцвэртэй хөгжүүлэх олон төвт систеимйн үндсэн нөхцөл нь 2 дахь шатлалын олон нийтийн төв болох хотын дэд төвүүд гэж тодорхойлсон билээ. Дэд төвүүдийг хотын хэвтээ болон босоо тэнхлэгийн дагуу, одоо бүрэлдэн бий болсон суурьшлыг түшиглэн байгуулахаар тусгасан.

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдэж буй “Сэлбэ” дэд төв нь босоо тэнхлэгийн Долоон буудлын гудамж замын дагуу, төлөвлөлтийн “Хойд” бүсийн төв байхаар төлөвлөв.

“Сэлбэ” дэд төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зургийн даалгаварт заагдсаны дагуу 158,3 га талбайг хамруулан хийж гүйцэтгэв. Төлөвлөлтийн шийдлийг “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны чиг хандлага” баримт бичигт тодорхойлсоны дагуу хүн амын зохистой төвлөрлийг бий болгох зорилгоор бүсийн хүн амд үйлчлэх хүрээнд төрийн захиргаа, ажил хэрэг, худалдаа үйлчилгээ, соёл боловсол, эрүүл мэнд, биеийн тамир, орон сууцны барилга байгууламжууд байхаар төлөвлөлтөнд тусгав.

Улаанбаатар хотын төлөвлөлтийн хойд бүсийн “Баянхошуу” дэд төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

Улаанбаатар хотын төлөвлөлтийн баруун бүсийн “Баянхошуу” дэд төвийн хэсэгчилсэн Ерөнхий Төлөвлөгөө, ажлын зураг төсөв боловсруулах 2014.12.03-ны өдрийн тоот зургийн даалгаврыг үндэслэн одоогийн байдлын судалгааг хийв.  “Баянхошуу” дэд төв нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 24, 28-р хороодын нутаг дэвсгэрт 325 га талбайг эзлэн оршино.

Үндэслэл

Сонгинохайрхан дүүрэг нь хүн амын тоогоороо Нийслэлд 1-рт ордог бөгөөд хүн амын механик өсөлт, хэт төвлөрлөөс үүсэлтэй  гэр хорооллын айл өрхүүд эрчимтэй нэмэгдсэнээр иргэдийн ая тухтай, эрүүл орчинд амьдрах нөхцөл алдагдаж, байгаль орчны  хэвийн үйл ажиллагаа алдагдсаар  байна.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт УИХ-ын 2013.02.08-ны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага, МУ-ын ЗГ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөр Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилт зэргийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2014.10.17-ны өдрийн  А/883 тоот захирамжаар “Баянхошуу” дэд төвийн Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах” ажлыг нийслэлийн Зураг төслийн  хүрээлэнтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлэхээр зөвшөөрсөн.Судалгааны ажлыг НЗТХ-ийн даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг 2015.02.07-ноос 2015.02.12-ныг хүртэлх хугацаанд газар дээр нь судлан  холбогдох байгууллагуудаас мэдээлэл цуглуулж, 2015.02.13-2015.02.25-ны хооронд боловсруулалт хийсэн болно.

Улаанбаатар хотын төлөвлөлтийн Баруун-2 бүсийн “Үйлдвэр-3″ хорооллын ерөнхий төлөвлөгөө

Төлөвлөлт хийгдэж буй нутаг дэвсгэр нь Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт нийт 1295,6 га талбай.
Төлөвлөлтийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын дагуу Улаанбаатар хотын үйлдвэр, аж ахуйн бүсийн одоогийн үүрэг зориулалтыг хэвээр хадгалж, үйлдвэрлэл давамгайлж тээвэр-худалдаа-үйлчилгээ, орон сууц, олон нийтийн суурьшил хосолсон, 18,0 мянган оршин суугчтай Улаанбаатар хотын  үйлдвэрийн хороолол болгон хөгжүүлнэ.Хорооллын нутаг дэвсгэрийг үйлдвэрлэл-агуулахын, суурьшил, ногоон байгууламж гэсэн үндсэн, инженерийн дэд бүтцийн зангилаа, барилгын материалын үйлдвэрийн парк, холимог үйлдвэр, үйлчилгээ, орон сууц,олон нийт гэсэн дэд чиглэлээр тус тус үүрэг зориулалтыг тогтоож хөгжүүлнэ.
Нутаг дэвсгэрийн урд хэсгээр ногоон байгууламж, баруун хэсгийг үйлдвэр агуулахын, зүүн хэсгээр суурьшил төлөвлөж хөгжүүлнэ.

 

Улаанбаатар хотын төлөвлөлтийн Баруун-2 бүсийн “Үйлдвэр-2″ хорооллын ерөнхий төлөвлөгөө

Төлөвлөлтийн хязгаар:Төлөвлөлт хийгдэж буй нутаг дэвсгэр нь Хан-Уул дүүргийн 3, 4-р хороо, Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрийн нийт 1118,0 га /1508/ талбай,” Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт Улаанбаатар хотын төлөвлөлтийн “Баруун-2” бүсийн  “Үйлдвэр-2” хороолол гэж тусгагдсан нутаг дэвсгэрийг хамарна.

Хан-Уул дүүргийн 8-р хороо. /Яармаг/ орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

Төлөвлөж буй орон сууцны хороолол нь Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлана. Нийт талбай 11.6 га. Нийт 900 өрхийн орон сууцны зориулалт бүхий барилгуудыг 120 хүүхдийн цэцэрлэг 180 хүүхдийн сургууль оффис, худалдаа үйлчилгээ, зочид буудлын хамтаар төлөвлөхөөр тусгалаа.

Газрын налуу байршлыг ашиглан амины сууцны хорооллыг шаталсан хэлбэрээр төлөвлөсөн нь илүү тохиромжтой гэж үзсэн.
Зам талбай. Төлөвлөлтийн замын сүлжээ нь одоо байгаа замуудын зурвас газрыг хамарсан. Түүнчлэн одоо байгаа гэр хорооллын доторх замын зурвас дагуу шинээр зам барихаар төлөвлөсөн. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд суурьшлын бүс, худалдаа, үзвэр үйлчилгээний төвийн байрлалыг хамгийн оновчтой хэлбэрээр тогтоож өгсөнөөр, явганаар зорчин очих боломжийг бүрдүүлж дугуйн замыг, явган хүний замтай хамт аль болох өргөн төлөвлөлөө. Авто замын хөдөлгөөнийг орон сууцны хороолол дунд оруулалгүй төлөвлөсөн нь оршин суугчдад аюулгүй таатай нөхцөл бий болж байна.

Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо “Цэргийн хотхон” орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

Төлөвлөлтийг хот байгуулалтын тухай хууль, газрын тухай хууль, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжлүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичиг болон бусад батлагдсан зураг төсөлтэй нийцүүлэн боловсрууллаа. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдэж буй нутаг дэвсгэр нь Сүхбаатарын талбайгаас 10 км зайд, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн “Сонсголон” дэд төвтэй хаяа залгасан байрлалтай, СХД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт 28.2 га талбайг хамарч байна. Нийтийн тээврийн сүлжээнд холбогдсон, цаашид Улаанбаатар метро сүлжээнд холбогдох боломжтой.

Төлөвлөлт хийгдэж буй 28.2 га талбайд 2030 оны түвшинд 3785 өрхийн 13626 хүн байхаар тооцсон бөгөөд төлөвлөлтийн шатанд 1105 орон сууц ашиглагдаж байгаа бөгөөд үүнээс 680 цаашид ашиглах, 425 айлын сууцыг дахин төлөвлөлтөд хамрагдахаар тооцсон. Төлөвлөлтийн хүрээнд өндөр давхрын орон сууц, олон нийтийн барилга байгууламж, барилгажилтын нягтралыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн үр ашигтай бүтээн байгуулалтыг бий болгох зарчмыг баримталсан. Цэргийн хотхон орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нийт 265,198.14 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 88 хувь барилга угсралтад, автозам, тохижилтод 7 хувь, газар чөлөөлөх зардалд 3 хувь, инженерийн дэд бүтэц, инженерийн бэлтгэл арга хэмжээнд 4 хувийг тус тус зарцуулах тооцоо гарч байна. Төслийн үр дүн гэр хорооллын нутаг дэвсгэрийг дахин төлөвлөн орчин үеийн хот байгуулалтын стандарт норм дүрмийг хангасан орон сууц, олон нийтийн холимог хороолол болгон хөгжүүлэхээр зорьсон.

Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо “Цэргийн хотхон” орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

Төлөвлөлтийг хот байгуулалтын тухай хууль, газрын тухай хууль, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжлүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичиг болон бусад батлагдсан зураг төсөлтэй нийцүүлэн боловсрууллаа. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдэж буй нутаг дэвсгэр нь Сүхбаатарын талбайгаас 10 км зайд, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн “Сонсголон” дэд төвтэй хаяа залгасан байрлалтай, СХД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт 28.2 га талбайг хамарч байна. Нийтийн тээврийн сүлжээнд холбогдсон, цаашид Улаанбаатар метро сүлжээнд холбогдох боломжтой.

Төлөвлөлт хийгдэж буй 28.2 га талбайд 2030 оны түвшинд 3785 өрхийн 13626 хүн байхаар тооцсон бөгөөд төлөвлөлтийн шатанд 1105 орон сууц ашиглагдаж байгаа бөгөөд үүнээс 680 цаашид ашиглах, 425 айлын сууцыг дахин төлөвлөлтөд хамрагдахаар тооцсон. Төлөвлөлтийн хүрээнд өндөр давхрын орон сууц, олон нийтийн барилга байгууламж, барилгажилтын нягтралыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн үр ашигтай бүтээн байгуулалтыг бий болгох зарчмыг баримталсан. Цэргийн хотхон орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нийт 265,198.14 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 88 хувь барилга угсралтад, автозам, тохижилтод 7 хувь, газар чөлөөлөх зардалд 3 хувь, инженерийн дэд бүтэц, инженерийн бэлтгэл арга хэмжээнд 4 хувийг тус тус зарцуулах тооцоо гарч байна. Төслийн үр дүн гэр хорооллын нутаг дэвсгэрийг дахин төлөвлөн орчин үеийн хот байгуулалтын стандарт норм дүрмийг хангасан орон сууц, олон нийтийн холимог хороолол болгон хөгжүүлэхээр зорьсон.

Зуслангийн ерөнхий төлөвлөгөө

Үндэслэл: Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 сарын 21-ний өдрийн ХЕТ-2011/12 тоот улаанбаатар хотын зуслангийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зургийн даалгаврыг үндэслэн нийслэлийн зураг төслийн хүрээлэнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ар согоот, Шадивлан, Зуун мод, Яргайт, Яргайтын богино, Жигжид, Гүнт, Майхан толгой, Ар хустай, Гоодой, Шаргаморьт, Баянбулаг, Хуурай мүхар, Ххандгайт, Хандгайтын богино, Ойн булаг, Санзай, Сэлх, Бэлх, Цолмонгийн ам, Бэлх цээнэ, Бэлх даваат, Бэлх хадат, Бэлх мааньт, Бэлх цуурайт, Сэлбэ гэсэн 26 зуслангийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулав.

Зорилго: Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй монгол улсын үндсэн хууль, газрын тухай хууль, усны тухай хууль, хот суурин газрын төлөвлөлтийн норм ба дүрэм, ногоон бүсийн ашиглалт, хамгаалалтын дүрэм журмын шаардлагад нийцсэн, улирлын ашиглалттай, байгальд ээлтэй, иргэд ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амрах нөхцөлөөр хангах төлөвлөлтийн зөв шийдэл гаргах нь энэ ерөнхий төлөвлөгөөний гол зорилго юм.

Аргалант-Эмээлт хотын ерөнхий төлөвлөгөө

Төлөвлөлт хийгдэж буй нутаг дэвсгэр нь Улаанбаатар хотоос баруун зүгт 25км -ийн зайтай, Төв аймгийн Баянцогт, Баянхангай,­­­­­­ Алтанбулаг гэсэн гурван сум, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13-р хороодтой хиллэнэ. 
 
Улаанбаатар хотын хаяа хот “Аргалант – Эмээлт” хот нь 3233,5 га нутаг дэвсгэрийг  эзлэх ба хоорондоо

  • Эмээлт өртөөнөөс – Био комбинат – 17,03 км
  • Эмээлт өртөөнөөс – Өлзийт хороо – 22,07 км
  • Эмээлт өртөөнөөс – Шувуун фабрик – 20,97 км
  • Био комбинатаас – Өлзийт хороо – 8,39 км
  • Өлзийт хорооноос – Шувуун фабрик – 8,86 км зайд оршдог.

Аргалант-Эмээлт хотын ерөнхий төлөвлөгөөний ажлыг эхлэлийн, дундын, эцсийн тайлан гэсэн 3 үе шаттайгаар хийж дуусган, экспертизийн дүгнэлт хийлгэж байна.

Эко-Паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө /Цагаан Даваа/

Цагаан давааны эко паркийн төлөвлөлт хийгдэж байгаа 92.6 га талбайд үйл ажиллагааны 9 чиглэлээр 34.1 га талбайд дахин боловсруулах үйлдвэрийн барилга байгууламжууд төлөвлөгдсөн. Дахин боловсруулах үйлдвэрүүдийн жилд хүлээн авах хог хаягдлын хэмжээ, боловсруулалтын түвшин, ажиллах хүчний тооцоолол төлөвлөлтийн шийдэлд тусгагдсан.

Үндэслэл:

  • “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг
  • Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр;
  • Эко паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах хүсэлт гаргасан Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 06/456 дугаар албан бичиг
  • Нийслэлийн засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн “Эко парк байгуулах тухай” А/695 дугаар захирамж
  • “Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо”-ны боловсруулсан урьдчилсан ТЭЗҮ

Төлөвлөлтийн зорилго:
“Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг бүрэн хэрэгжүүлэх төлөвлөлтийн зорилгын хүрээнд дараах ажлуудыг гүйцэтгэнэ.

  • Цагаан давааны төвлөрсөн хог хаягдлын цэгт хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах эко парк байгуулах
  •  
  • Хог хаягдлыг ангилах, боловсруулах үйлдвэр байгуулж хогийг эдийн засгийн эргэлтэд оруулах
  • Хог хаягдлыг боловсруулах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хийх төлөвлөлтийн үе шат
  • Төлөвлөлтийн хугацаа: 2030 он,
  • Хэрэгжилтийн эхний ээлж: 2020 он,
  • Дунд хугацаа: 2025 он

Эко-Паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө /Нарангийн Энгэр/

Төлөвлөлтийн шийдэл: Нарангийн энгэрийн эко паркийн төлөвлөлт хийгдэж байгаа 174,6 га талбайд үйл ажиллагааны 14 чиглэлээр 55.7 га талбайд дахин боловсруулах үйлдвэрийн барилга байгууламжууд төлөвлөгдсөн. Дахин боловсруулах үйлдвэрүүд ийн жилд хүлээн авах хог хаягдлын хэмжээ, боловсруулалтын түвшин, ажиллах хүчний тооцоолол төлөвлөлтийншийдэлд тусгагдсан. Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх шатанд гудамж замын сүлжээ, инженерийн шугам сүлжээ, ногоон байгууламж, үйлдвэрийн барилга байгууламжийн ажлыг 3 үе шаттайгаар 2030 он хүртэл 15 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.

Төлөвлөлтийн зорилго: “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг бүрэн хэрэгжүүлэх төлөвлөлтийн зорилгын хүрээнд дараах ажлуудыг гүйцэтгэнэ.
• Нарангийн энгэрийн төвлөрсөн хог хаягдлын цэгт хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах эко парк байгуулах
• Хог хаягдлыг ангилах, боловсруулах үйлдвэр байгуулж хогийг эдийн засгийн эргэлтэд оруулах
• Хог хаягдлыг боловсруулах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хийх

Улиастайн амны шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

Байгаль- Экологид ээлтэй эдийн засгийн үр ашигтай аз жаргалтай хотын иргэдийн эрүүл мэнддээ анхаарал тавих, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломж бүхий орчинг бүрдүүлнэ.

Баянзүрх дүүргийн 20, 23-р хорооны нутаг дэвсгэрт 108,5 га талбайг хамарч байгаа бөгөөд 74 өрхийн 255 хүн амьдарч байна. Өрхийн дундаж ам бүл 3.4

Энэ суурьшлын бүс нь сүүлийн 2001 оноос эхэлсэн бөгөөд тус оноос 2008 он хүртэл тус бүр 1-2 өрх нүүж ирсээр 2009 оноос эхлэн эрчимтэй шилжин ирэлт эхэлсэн байна. Шилжин ирэлтийн хамгийн оргил үе болох 2012 онд 18 өрх шилжин ирсэн байна.

Төлөвлөлтийн байршлын хил хязгаар нь Улаанбаатар хотоос 10 км зайд, Улиастайн голоос 300м зайд, эргэн тойрон гэр хорооллын суурьшилтай, баруун урд талаар нь Улиастайн голын тэжээгдлийн хамгаалалтын зурвас дайран өнгөрч байна.

Улиастайн амралт аялал зугаалгын бүсийн нутаг дэвсгэрийг газарзүйн байрлалын онцлогийг харгалзан гэр бүлийн амралт амралт зугаалга, ажил үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээний төв гэсэн 3-үндсэн чиглэлээр хөгжүүлнэ.

1. Улиастайн ам – Гэр бүлийн амралт зугаалга, аялал жуулчлал

 Улиастайн хөндий – Худалдаа үйлчилгээ, соёл спортын үйлчилгээ

Улиастайн хөндий – Худалдаа үйлчилгээ, соёл спортын үйлчилгээ

НИЙСЛЭЛИЙН АВТОЗАМЫН СҮЛЖЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ

“Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө”-ний ажлын хүрээнд хийгдэж буй энэхүү судалгааны ажлын зорилго нь Нийслэл ба Улаанбаатар хотын хэмжээн дэхь авто зам, тээврийн сүлжээний одоогийн байдлаар үүсэж буй хүндрэл бэрхшээл, тулгарч буй асуудлуудыг анхдагч ба хоёрдогч эх үүсвэрээс судалж улмаар ард иргэд, төрийн ба мэргэжлийн байгууллагуудын төлөвлөлтийн хүсэл эрмэлзлэлүүдийг тодорхойлж төлөвлөлтийн ажлыг хийхэд шаардлагатай мэдээллийг бүрэн гүйцэд гаргаж ирэх явдал болно.