mn

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА

“Хот төлөвлөлт судалгааны институт Сингапурын “Си Пи Жи Интернэшл” компанитай хот төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-Н дарга С.Очир-Эрдэнэ Сингапурын “Си Пи Жи Интернэншил” ХХК-н гүйцэтгэх захирал Винсент Лоу Вэнг Сэнгтэй хот төлөвлөлтийн чиглэлээр хамтарч ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

Уг санамж бичгийн хүрээнд Сонсголонт хот буюу 10 мянган га шинэ хотын төлөвлөлтөд үйл ажиллагааны салбар чиглэл бүрээр холбогдох, гэрээ байгуулах замаар хамтран ажиллахаaр боллоо.

‘Си Пи Жи“ корпораци нь Сингапур улсад төвтэй дэд бүтэц, барилгын менежментийн чиглэлээр олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага бөгөөд “Си ПиЖи Интернэншил” ХХК нь группийн хөрөнгө оруулалт, барилга байгууламжийн хөгжүүлэлт, үл хөдлөх хөрөнгийн менежментийг хариуцдаг охин компани юм.