mn

Барилга байгууламжийн зураг, төсөл

Төслийн нэр: Газар хөдлөлтийн 6, 7, 8, 9 баллд нэг маягийн 15 ортой эмнэлгийн барилга

Захиалагч: Барилга хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яам

Гүйцэтгэгч: “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ

Үе шат: Загвар зураг, ажлын зураг төсөв

Төслийн нэр: Туул голын эрэг дагуух тохижилт

Байршил: Хан хиллс хотхоны баруун талаас Зайсангийн гүүр хүртэл

Гүйцэтгэгч: “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ

Үе шат: Загвар зураг, ажлын зураг төсөв

Төслийн нэр: Туул гол дагуух амралт зугаалгын цогцолборын тохижилт

Байршил: Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Бага тэнгэрийн ам
Гүйцэтгэгч: “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ
Үе шат: Загвар зураг, ажлын зураг төсөв

 

 

Төслийн нэр: Туул голын эрэг дагуух тохижилт

Байршил: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 11-р хороо АССЕМ-ВИЛЛА хотхоны замын хойд талд

Гүйцэтгэгч: “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ

Үе шат: Загвар зураг, ажлын зураг төсөв

Төслийн нэр: Газар хөдлөлтийн 6, 7, 8, 9 баллд нэг маягийн 10 ортой эмнэлгийн барилга

Захиалагч: Барилга хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яам

Гүйцэтгэгч: “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ

Үе шат: Загвар зураг, ажлын зураг төсөв

Жуулчны гудамж цогцолбор

Жуулчны гудамж дахь Урт цагааны барилгыг дахин төлөвлөх,  “Аялал жуулчлал, бизнесийг төв”– ийн барилга байгууламж нь нийт 44448,56 м2 талбай ба 7200 м2гадна явган хүний зам талбайтай үүнээс 1300 м2ногоон байгууламж, 5420 м2 авто машины зам талбай  шинээр хийгдэхээр төлөвлөгдсөн болно. Барилга бүхэлдээ толгой – С, бие – В, гэрэлт хөшөө – А, соёлын төв – D гэсэн 4 блок барилгаас бүрдэнэ. Уг блокууд 1р, зоорийн 1р, зоорийн 2р давхарт нэгдэн цул барилга байхаар  төлөвлөгдөв.

Барилга болон гадна зам талбайн явган хүний хөдөлгөөнийг авто машин, автобусны хөдөлгөөнтэй нарийн уялдуулснаар барилгын аль ч түвшинд иргэд аюулгүй, саадгүй зорчих нөхцлийг  хангасан. Хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай, хүүхэд багачуудад зориулан гадна талбайд 2 ширхэг лифт төлөвлөсөн.  Барилгын гадна талын 2 жигүүрт автобусны 10 ширхэг зогсоол төлөвлөж өгсөн.

Төслийн нэр: Газар хөдлөлтийн 6, 7, 8, 9 баллд нэг маягийн эмнэлгийн эмчийн байр, моргийн барилга

Захиалагч: Барилга хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яам

Гүйцэтгэгч: “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ

Үе шат: Загвар зураг, ажлын зураг төсөв

БСБ” ХХК-ний үйлчилгээний барилга

Уг барилга нь улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт дүүргийн соёлын ордны зүүн талд үйлчилгээний зориулалттай тэнхлэгээрээ 48.0м х 14,20 – 20,40м хэмжээтэй 8 давхар, зоорьтойгоор төлөвлөгдсөн. ”БСБ” ХХК-ийн үйлчилгээний барилгыг тус компанийн газрын эзэмшилтэй нь уялдуулан орчин үеийн уран барилгын контемпорари урсгалаар төлөвлөсөн. 1-7-р давхарт үйлчилгээний танхимууд, 8-р давхарт ресторан, зоорийн давхарт техникийн өрөөнүүд тус тус төлөвлөсөн

БГД-ийн 15-р хороо 16-р байранд үүссэн эрсдэлийг арилгах, бэхэлгээ, хүчитгэлийн ажлын зураг, төсөв

БГД-ийн 15-р хороо “Би Жи Би Жи” ХХК-ийн цогцолборын суурийн холбогдолтой 16-р байранд үүссэн эрсдэлийг арилгах, бэхэлгээ, хүчитгэлийн ажлын зураг, төсөв. Бэхэлгээний зураг төсөл, төсвийг нийт 5 хувилбараар боловсруулан магадлал хийлгэн хүлээлгэн өгсөн.

Чингэлтэй дүүрэг өрхийн эмнэлэг

Чингэлтэй дүүргийн 12-р хорооны нутаг дэвсэрт баригдах Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга.

Уг барилга нь эмнэлэгийн зориулалттай тэнхлэгээрээ 24.0м х15.0 м хэмжээтэй 2 давхар, зоорьтой барилга ба анхан шатны шинжилгээ, оношилгоо, үзлэгийг бүрэн  хийх хүчин чадалтай.

Монгол наадам цогцолборын ерөнхий төлөвлөгөөний макет боловсруулах ажил

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар ажлыг Монгол наадам цогцолбор-ОНӨТҮГ-ын даргын баталсан техникийн тодорхойлолтын дагуу хийж гүйцэтгэн, гэрээний хугацаанд буюу 2016.10.24-ний өдөр хүлээлгэн өгөв.

Багануур дүүрэг насан туршийн боловсролын төв

Насан туршийн боловсролын төвийн барилгын эскизийг 3 хувилбараар боловсруулан батлуулав

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны туслах замын тохижилтын эскиз

БАЙРШИЛ
Улаанбаатар хот. Баянгол дүүрэг. 5; 6-р хороо
“Жаст ойл” ШТС -аас “МТ” – ШТС хүртэл туслах зам дагуу тохижилт. Төлөвлөлтийн хязгаар талбай нь 1.86 га

ТӨЛӨВЛӨЛТ
– Төлөвлөлтөнд туслах авто замын урд талд авто машины зогсоол дагуу явган хүний зам, амрах талбайг шинээр төлөвлөсөн.
– Авто машины замыг засах буюу шинээр хийхээр,
– Авто замын зогсоолыг нэмэгдүүлж, цэгцэнд оруулахаар,
– Замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулж нэмэгдүүлэхээр,
– Ногоон байгууламжийг сэргээж, нэмэгдүүлэх, нохойн хошуу, шар хуайс зэргийг төлөвлөн-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөтөч зам, пандусыг норм дүрмийн дагуу төлөвлөв.
Нийслэлийн Захирагчийн Ажлын Албаны захиалгаар одоо байгаа тохижилтын элементүүдийг буулгаж шинээр бичил цэцэрлэг, амралтын талбай болгон төлөвлөв. Явган зам талбайг төлөвлөлтийн дагуу шинэчилж сандал, хогийн сав, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын элементүүдийг орчин нөхцөлтэй нь уялдуулан төлөвлөсөн болно. Одоо байгаа явган хүний зам дагуу явган гарц талбайн түшиц хана төлөвлөн явган зам дагуу шар хуйс бут тарьж холбон тодорхой орон зайг тусгаарлахаар төлөвлөсөн.
Жич: Дулааны магистрал шугам сүлжээ бүхий хэсэгт ногоон байгууламж төлөвлөсөн ба мод тарихгүйгээр төлөвлөсөн.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тохижилт

БАЙРШИЛ
Улаанбаатар хот. Баянгол дүүрэг. 7-р хороо
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн гадна тохижилт. Төлөвлөлтийн хязгаар талбай нь 2.5га

ТӨЛӨВЛӨЛТ
– Төлөвлөлтөнд туслах авто замын урд талд авто машины зогсоол дагуу явган хүний зам, амрах талбайг шинээр төлөвлөсөн.
– Авто машины замыг засах буюу шинээр хийхээр, мөн нэмэлт гарц шаардлагатай байгааг төлөвлөлтөнд тусгав.
– Авто замын зогсоолыг нэмэгдүүлж, цэгцэнд оруулахаар,
– Замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулж нэмэгдүүлэхээр,
– Ногоон байгууламжийг сэргээж, нэмэгдүүлэх, нарс, шар хуайс зэргийг төлөвлөсөн
– Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөтөч зам, пандусыг норм дүрмийн дагуу төлөвлөв.
Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба, ГССҮТөвийн саналаар одоо байгаа тохижилтын элементүүдийг буулгаж шинээр амралтын талбай болгон төлөвлөв. Явган зам талбайг төлөвлөлтийн дагуу шинэчилж сандал, хогийн сав, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын элементүүдийг орчин нөхцөлтэй нь уялдуулан төлөвлөсөн болно. Одоо байгаа явган хүний зам дагуу шар хуайс бут тарьж холбон тодорхой орон зайг тусгаарлахаар төлөвлөсөн.

 

Сонгино хайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн гадна талбайн тохижилт

БАЙРШИЛ
Улаанбаатар хот. Сонгинохайрхан дүүрэг. 13-р хороо
Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн гадна тохижилт. Төлөвлөлтийн хязгаар талбай нь 2875.8м2

ТӨЛӨВЛӨЛТ
– Төлөвлөлтөнд туслах авто замын урд талд авто машины зогсоол дагуу явган хүний зам, амрах талбайг шинэчилж төлөвлөсөн.
– Авто машины замыг засах буюу шинээр хийхээр,
– Авто замын зогсоолыг нэмэгдүүлж, цэгцэнд оруулахаар,
– Замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулж нэмэгдүүлэхээр,
– Ногоон байгууламжийг сэргээж, нэмэгдүүлэх, Нарс, шар хуайс зэргийг төлөвлөсөн
– Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөтөч зам, пандусыг норм дүрмийн дагуу төлөвлөв.
– Тохижилтын элементүүдийг буулгаж шинээр амралтын талбай болгон төлөвлөв. Явган зам талбайг төлөвлөлтийн дагуу шинэчилж сандал, хогийн сав, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын элементүүдийг орчин нөхцөлтэй нь уялдуулан төлөвлөсөн болно.

Нийслэлийн Архивын газрын барилгын зураг төсөл, төсөв боловсруулах ажил

Байршил: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9-р хороо 7-р хорооллын дахин төлөвлөлтийн газар нутагт
Үндэслэл: Нийслэлийн засаг даргын 2014 оны 10 сарын 28-ны өдрийн а/918 тоот захирамжаар олгогдсон 2804 м2 газрын захирамж, 2015.08.07-ны өдрийн ДТ15/137 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан эскиз, НАГ-ын баталсан технологийн даалгаврыг үндэслэн нийслэлийн архивын газрын барилгын зураг төслийг боловсруулав.

Уг барилга нь тэнхлэгээрээ 18х30м хэмжээтэй, зоорийн 1 давхартай, газраас дээш 9 давхар, 1 орцтой 5697,4 м2 ашигтай талбай бүхий архивын зориулалттай, бүрэн цутгамал барилга юм. Барилгад гэрэл зураг, тусгай төрлийн сан хөмрөг, хосгүй үнэт баримтын архив, цаасан баримтын архив, уншлагын танхим, үзэсгэлэнгийн танхим, 100 хүний хурлын заал, 60 хүний цайны газар, албан өрөө тасалгаанууд байхаас гадна баримт хүлээж авах, нөхөн сэргээх гэх мэт архивын тусгай зориулалт бүхий өрөө тасалгаанууд төлөвлөгдсөн.

Төслийн нэр: Туул голын эрэг дагуух тохижилт

Байршил: Хан хиллс хотхоны баруун талаас Зайсангийн гүүр хүртэл

Гүйцэтгэгч: “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ

Үе шат: Загвар зураг, ажлын зураг төсөв

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан өрөө, бичээч, архив, 05-өрөөний засварын ажлын зураг төсөв

Бичээчийн өрөөний шалны суултыг засч, интерьер өөрчлөлтийг хийсэн байдал

Нийтийн тээврийн автобус парк

Нийслэлийн Ерөнхий архитектороор батлуулсан 35/2015 зургийн даалгаврын дагуу “НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ПАРК”- эскиз зургийг боловсруулан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулж, ажлын зургийг хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн.
Үүнд:
1. Хөдөлгөөнийг удирдах төвийн барилга
2. Засвар үйлчилгээний төвийн барилга
3. Иргэдэд үйлчлэх төвийн барилга
4. Жолооны сургалтын төв, биеийн тамир, спортын төвийн барилга
5. Автобус угаалгын цехийн барилга
6. 55 автобусны дулаан гараж
7. Шатахуун түгээх станц
8. Харуулын байр
9. Уурын зуухны барилга
10. Тээврийн хэрэгслийн оношилгооны төв
11. Агуулах
12. Агуулах /тос тосолгооны/ нийт 12 барилгын давтан хэрэглэх зургийг боловсрууллаа.

Баянзүрх дүүрэг 21-р байрны тохижилтын эскиз

Баянзүрх дүүрэг 1-р хороо 21-р байрны хойд талын тохижилтын эскиз, ажлын зураг

Сэлбэ голын тохижилт

Сэлбэ голын Их тойруугийн гүүрнээс тунгаагуур хүртлэх 1,3км хэсгийн тохижилт, урсацыг сайжруулах зураг төслийн ажлын одоогийн байдлын судалгааг хийн, 100 айлын гүүрнээс урагш Нарны зам хүртлэх хэсэгт зураг хийгдэх хэсэгт газар дээрх одоогийн байдлын судалгаа хийв. Их тойруугийн гүүрнээс урагш Нарны зам хүртлэх хэсэгт төсөвт өртгийн тооцоог үе шатаар шинэчилж гаргасан. НХТЕТГ-ын мэргэжлийн зөвлөлийн хурлаар шат шатны тайланг хэлэлцүүлсэн. Тохижилтын ажлын зураг, төсвийг боловсруулан магадлал хийлгэн нэгдсэн дүгнэлт гаргуулж байна. Зам, гүүрийн зурагт дахин магадлал хийлгэж байна.

Нийслэлийн Засаг Захиргааны 5-р байрны тохижилт

Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Нийслэлийн Засаг захиргааны 5-р байрны гадна, дотор засвар, тохижилтын ажлын зураг, төсөв. Тохижилтын ажлын зураг төсвийг гүйцэтгэн магадлал хийлгэн НХОГ-т хүлээлгэн өгсөн. Зохиогчийн хяналтыг гүйцэтгэн байнгын ашиглалтанд хүлээлгэн өгөв.

Шатрын ордон

Шатрын ордны эскиз зураг боловсруулан санал авахаар хүргүүлсэн

Хороодын ёслолын ордон

Хороодын ёслолын ордны эскиз зураг боловсруулан захиалагчид санал авахаар хүргүүсэн

 

Төслийн нэр: “Өглөөний гудамж”-ны тохижилт

Байршил: Чингэлтэй дүүргийн 1-р хороо Цэрэндоржийн гудамж, хуучнаар “Гутлын 22”-н байрны ард

Гүйцэтгэгч: “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ

Үе шат: Эскиз, ажлын зураг төсөв

Төслийн нэр: Газар хөдлөлтийн 6, 7, 8, 9 баллд нэг маягийн 22 ортой эмнэлгийн барилга

Захиалагч: Барилга хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яам

Гүйцэтгэгч: “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ

Үе шат: Загвар зураг, ажлын зураг төсөв