mn

АЯНД НЭГДЭВ

Хот төлөвлөлт, судалгааний институтын нийт албан хаагчид “Нандин бүхнээ хамгаалъя-Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” уриан доор Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян, “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д нэгдэж байна. Энэхүү аяны зорилго нь хөвгүүд эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг. Дэлхийн 180 гаруй оронд жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг дэлхий нийтээрээ нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд манай улс 1998 оноос тус аянд нэгдэж, энэ жил Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр “НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЬЯ–ӨӨРИЙГӨӨ, ГЭР БҮЛЭЭ, ОРЧИН ТОЙРНОО” уриан дор үндэсний хэмжээнд тэмдэглэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 43 дугаар зарлигт “Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх, согтууруулах ундааны зүйл хор уршиг, сөрөг нөлөөг сурталчилан таниулах” талаар тусгагдсан. Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулж буй “Намайг алгас” нөлөөллийн аянд “ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, СУДАЛГААНЫ ИНСТИТУТ” ОНӨААТҮГ-ийн хамт олон нэгдэж байна.