mn

“АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” аянд нэгдэв

Хот төлөвлөлт, судалгааны институтийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” цус хандивлах аянд нэгдлээ.

Цус сэлбэлт судлалын үндэсний төв өдөрт 120-150 нэгж цус цуглуулж өдрийн хэрэглээгээ хангадаг учраас сайн дурын донорууд төдийгүй иргэн, аж ахуй нэгж байгууллагатай тогтмол хамтран ажилладаг билээ.

Тус аяны хүрээнд ирж цусаа хандивласан нийт албан хаагчиддаа баярлалаа.