Бүтэц зохион байгуулалт

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 04-ны 116 тоот тогтоолоор “Нийслэлийн Зураг Төслийн Хүрээлэн” ОНӨААТҮГ-ыг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ болгон өөрчлөн байгуулж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/07 тоот захирамжаар зохион байгуулалтын бүтэц орон тооны хязгаарыг шинэчлэн баталсан.

Одоо тус Институт нь Монгол улсын зөвлөх инженер-2, зөвлөх архитектор-4, улсын эксперт-1, мэргэшсэн архитектор-5, мэргэшсэн төсөвчин-1, мэргэшсэн эдийн засагч -1, мэргэшсэн инженер-5, мэргэшсэн ажилтан-6 зэрэг мэргэжлийн боловсон хүчний бүрэлдэхүүнтэй нийт 5 хэлтэстэйгээр зураг төсөл боловсруулалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулан ажиллаж байна.