Зорилго үндсэн чиглэл

ЭРХЭМ ЗОРИЛГО
Үйлдвэрийн газрын эрхэм зорилго нь түүх, соёл иргэншлийн уламжлал, бүсчилсэн хөгжлийн бодлого, хүрээлэн буй орчныг хамгаалах шаардлагад нийцүүлэн нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орон зайн орчныг бүрдүүлэхийн тулд хот төлөвлөлтийн суурь судалгаа хийх, бүс нутаг, хот тосгоны хөгжлийн төлөвлөлтийн зураг төсөл боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлж хотын удирдлага, хот байгуулалтын салбарын байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг олон улсын жишигт нийцсэн хот төлөвлөлтийн эрдэм шинжилгээ, судалгааны ажил, зураг төслөөр хангахад оршино.

ЧИГ ҮҮРЭГ
Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, ойрын болон тухайн жилийн эдийн засгийн нийгмийн зорилтод тусгагдсан ерөнхий төлөвлөгөө, барилга, байгууламж, инженерийн дэд бүтцийн болон авто зам, гүүрийн зураг төсөл болон бусад ТЭЗҮ, төсөл хөтөлбөр боловсруулна.

Суурь судалгаа
• Газар нутаг, хүн амын судалгаа
• Эдийн засаг, хөрөнгө оруулалтын судалгаа
• Нийгэм, соёлын судалгаа
• Зам тээвэр, инженерийн дэд бүтцийн судалгаа
• Байгаль орчин, аюулгүй байдлын судалгаа
• Газар ашиглалт, барилгажилтын судалгаа
• Шаардлагатай бусад судалгаа
Хот байгуулалт
• Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл
• Бүсийн хөгжлийн төсөл
• Чөлөөт бүс, аялал, жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн төсөл, ерөнхий төлөвлөгөө
• Хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө
• Хот, тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө
• Шинэ хороолол, бичил хорооллын төлөвлөгөө
• Барилга байгууламжийн зураг төсөл
• Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө