Хот төлөвлөлт, судалгааны институтээс хоёр дахь гавъяат төрлөө. Тус институтийн хот төлөвлөлтийн хэлтсийн дарга, Монгол улсын зөвлөх архитектор Лувсанренчингийн Ганбат өнөөдөр Монгол улсын гавъяат барилгачин цол тэмдгээр шагнууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган 1980 оноос өнөөг хүртэл 40 гаруй жилийн турш хот төлөвлөлтийн баримт бичиг, зураг төсөл боловсруулах олон төсөлд гар бие оролцож, зарим төслийг нь удирдан, хот төлөвлөлт, барилга архитектурын салбарт үр бүтээлтэй ажилласныг нь үнэлэн Лувсанренчингийн Ганбатыг “Монгол Улсын гавьяат барилгачин” цол тэмдгээр шагналаа.
Гавьяат барилгачин Л.Ганбат нь Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө мөн 2020 оны ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг боловсруулж УИХ, Засгын газраар батлуулах , болон аймаг, орон нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, салбарын болон чөлөөт бүсийн мастер төлөвлөгөө, ТЭЗҮ, хот төлөвлөлтийн суурь судалгаа, барилгын зураг төсөл боловсруулах олон төсөлд удирдагч, дэд удирдагч, архитектор, хот төлөвлөгч зохиогчоор ажилласан.
Одоо Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын Архитектур, орон зайн төлөвлөлтийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.