УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА, ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА

Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ нь Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг гүйцэтгэж байна. Энэхүү ажлын хүрээнд олон нийтийн оролцоог хангах үүднээс мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, шинжлэх ухааны академи, их дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачдад төлөвлөлтийн талаарх мэдээлэл өгөх, тэдний санал, зөвлөмжийг авах, тусгах зорилгоор үе шаттай хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Эхний үе шатны хэлэлцүүлгийг 2021 оны 2 дугаар сарын 24-нөөс 3 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Zoom аппликешн ашиглан дараах хөтөлбөрийн дагуу зохион байгуулах тул тус хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй хүмүүс https://forms.gle/WD2EBMm1VYTQoeEF7 линкээр нэвтрэн мэдээллээ бөглөх эсвэл Ulaanbaatar2040@gmail.com цахим шууданд мэдээллээ ирүүлнэ үү. Асууж тодруулах зүйл байвал 9444-2040 дугаарт ажлын цагаар холбогдоно уу.