“Монгол наадам үндэсний спорт цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/890 дугаар захирамжаар Монгол наадам цогцолбор”-ын ОНӨТҮГ-т олгогдсон улсын тусгай хэрэгцээний
газрын давхцалын асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж Хүй долоо худаг дахь
“Монгол наадам үндэсний спорт цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх шийдвэрийг гаргасан.
 Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/201 дугаар захирамжийн дагуу Хүй долоо худаг дахь “Монгол наадам үндэсний спорт цогцолбор”-ын
хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол боловсруулж Барилгын хөгжлийн төвд хүргүүлж 2018 оны 1703/2018 дугаартай
Магадлалын ерөнхий дүгнэлт хийлгэж баталгаажсан.

Монгол улсын Барилга, Хот Байгуулалтын яамны Шинжлэх Ухаан, Техник Технологийн Зөвлөлийн хурлаар оруулахаар хүлээгдэж байгаа.

Mongol Naadam 2020.06.9

товч танилцуулга 2018.11.5