ДЭЛХИЙН АРХИТЕКТОРЫН ӨДӨР-2020

Дэлхийн архитеторуудын өдрийг тохиолдуулан “Хотын ирээдүйн сайн сайхны төлөө” сэдэвт илтгэл Монголын Архитекторын Эвлэлийн ордонд 11:00-13:00 цагт зохион байгуулагдлаа.
Энэ жилийн “Дэлхийн архитектурын өдөр”-ийг 10 дугаар сарын 5-ны өдөр “Toward а better urban future” буюу “Хотын ирээдүйн сайн сайхны төлөө” сэдвийн хүрээнд дэлхий нийтээр нэгэн зэрэг тэмдэглэхээр Олон Улсын Архитекторуудын Эвлэлээс зарласан байна.
Энэ сэдвийн хүрээнд: Монголын Архитекторын Эвлэл, Хот байгуулалт, хөгжлийн газар болон Хот төлөвлөлт, судалгааны институт хамтран Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал, концепцийн үзэсгэлэнг гаргаж, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ц.Тулга илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийлээ.
Монголын үе үеийн архитекторууд Та бүхэнд “Дэлхийн архитектурын өдөр”-ийн баярын мэндийг хүргэе.