САЛБАРЫН САЙД Б.МӨНХБААТАРТ БАЙГУУЛЛАГЫНХАА ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛЛАА

Барилга, Хот Байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Хот Төлөвлөлт, Судалгааны Институт” ОНӨААТҮГ-т зочилж, байгууллагын үйл ажиллагаатай танилцан, санал бодлоо солилцлоо. Уулзалтын үеэр Институтийн дарга Ч.Рэгзмаа байгууллагын бүтэц, үйл ажиллагаа болон хийгдэж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч танилцуулга хийв.