“УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ /КОНЦЕПЦ/” БОЛОВСРУУЛАХ АЖИЛ

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн А/149 дугаар захирамжаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/” боловсруулах шийдвэр гарч Нийслэлийн Зураг Төслийн Хүрээлэн /одоогийн Хот Төлөвлөлт, Судалгааны Институт/ ОНӨААТҮГ нь “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн.
“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/” боловсруулах ажлын явцад холбогдох мэргэжлийн байгууллагууд болон эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлж, гарсан санал зөвлөмжийг тусгаж ажилласан.
Уг төслийг:
•Засгийн газрын 13 яамдаас ирүүлсэн санал, зөвлөмжүүдийг авч үзэл баримтлалд тусгасан.
•НИТХ-ын 2019.10.24-ны өдрийн хуралдаанаар үзэл баримтлал /концепц/”-ыг хэлэлцүүлж 28/26 тоот тогтоолоор дэмжигдсэн.
•Монгол улсын Барилга, Хот Байгуулалтын сайдын 2019.12.03-ны өдрийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, дэмжигдэн Монгол Улсын Засгийн Газарт өргөн барьсан.

Улаанбаатар бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц

Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц