Дулааны инженер, Халаалт, агаар сэлгэлтийн инженер ажилд шалгаруулж авна

Гүйцэтгэх үндсэн үүрэг
• Нийслэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн зураг төслийн дулаан хамгамжийн хэсгийн зураг төслийг төслийн болон ажлын зургийн түвшинд норм дүрмийн дагуу багаар, буюу бие дааж боловсруулах
• Хот байгуулалт, барилга байгууламжийн дулаан хангамжийн төлөвлөлтийн ажилд шаардлагатай судалгааны ажилд оролцох
• Нийслэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах
• Төлөвлөгөөт болон даалгаварт ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх
• Дулаан хангамжийн Ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө боловсруулах
• Барилгын халаалт, салхивч, гадна дулаан, халаалтын зуух, дулаан механикийн зураг төслийг боловсруулах

Ажлын байранд тавигдах шаардлага

• Дулааны инженер болон халаалт, агаар сэлгэлтийн инженер мэргэжилтэй
• Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Зураг төслийн ажлын технологийг бүрэн эзэмшсэн
• Төсөл, хөтөлбөр боловсруулах чадвартай
• Хэрэглээний болон мэргэжлийн программыг бүрэн эзэмшсэн
• Мэргэжлийнхээ ажлыг гардан хийж дадлагажсан, мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан
• Багаар ажиллах чадвартай, мэргэшсэн инженер бол давуу талтай
• Англи болон бусад гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Хангарди ордон 10 давхарт 1005 тоот
Утас 320769, 320742