Холбоо дохиоллын зураг төслийн инженер ажилд шалгаруулж авна

Гүйцэтгэх үндсэн үүрэг
• Нийслэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн зураг төслийн холбоо дохиоллын хэсгийн зураг төслийг төслийн болон ажлын зургийн түвшинд норм дүрмийн дагуу багаар, буюу бие дааж боловсруулах
• Хот байгуулалт, барилга байгууламжийн холбоо дохиоллын төлөвлөлтийн ажилд шаардлагатай судалгааны ажилд оролцох
• Төлөвлөгөөт болон даалгаварт ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх
• Барилгын зураг төслийн холбоо дохиоллын хэсгийг багаар буюу бие дааж боловсруулах

Ажлын байранд тавигдах шаардлага
• Холбоо дохиоллын инженер мэргэжилтэй
• Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Зураг төслийн ажлын технологийг бүрэн эзэмшсэн
• Төсөл, хөтөлбөр боловсруулах чадвартай
• Хэрэглээний болон мэргэжлийн программыг бүрэн эзэмшсэн
• Мэргэжлийнхээ ажлыг гардан хийж дадлагажсан, мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан
• Мэргэшсэн инженерийн зэрэгтэй бол давуу талтай
• Англи болон бусад гадаад хэлний мэргэжлийн түвшинд мэдлэгтэй
• Автоматжуулалтын зураг төсөл боловсруулдаг бол давуу тал болно.

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Хангарди ордон 10 давхарт 1005 тоот
Утас 320769, 320742